Бид албан ёсоор үерхээд яг сар болж байна. Энэ хугацаанд Нана намайг гэрээс минь авж хүргэж өгдөг болсон.
Удахгүй намрын улирал дуусна. Өнөөдөр 10 дугаар сарын 13. Миний төрсөн өдрөөс 1 сар өнгөржээ. Бас миний хайртай биас Пак Жиминий төрсөн өдөр билээ. Бангтан Сунёондан гэх хамтлагт үнэхээр дуртай.
Би өглөө босдгоосоо эрт босон гоё гэсэн хувцас гутлаа өмсөв. Бас Жэхигээр нүүрээ хөнгөн будуулав. Өнөөдөр нэг сарын ойн өдөр. Надад их чухал болохоор би ингэж чухал хандаж байгаа юм л даа. Үерхээд нэг сар болж байна гэж бодохоор л анх үерхсэн өдрөө бодох юм. Дээрээс нь миний төрсөн өдрийн нэг сарын ой, Нанагийн төрсөн өдрийн хоёр сарын ой. Хувь тавилан гэж.
Гардаг цагаасаа арай эрт гаран Нанагийн гэрийн гадаа ирэн түүнийг хүлээв. Ойн өдрийн өглөөний жоохон бэлэг! Гайхах байх даа.
Дөрөв таван минутын дараа Нана гэрээсээ гарж ирж харагдана. Эвшээлгэн наашаа алхаж байхдаа намайг анзаарсан бололтой гэнэт зогсоод үс гэзгээ янзалж байгаа харагдана.
Хөөрхөн шүү.
Нана: За сайн уу хайр минь. Гэхдээ ийм эрт юу хийж байгаа юм? Гэв.
Би: Өнөөдөр чухал өдөр шүү дээ. Чи санахгүй байна уу? Гэж зөрүүлэн асуув.
Нана: Аан. Чиний сонсдог хамтлагийн чинь Жимин гэдэг хүний төрсөн өдөр бил үү? Тийм шүү дээ. Би зөв таасан биз дээ гэв. Бүр гомдчихлоо. Чи санахгүй байна уу тэнэг Жэмин.
Би: Тийм ээ Жэмин-аа. Заза би түрүүлээд явлаа гээд түрүүлээд алхав.
Түүнд гомдохоороо эсвэл хардаж уурлахаараа л Жэмин гэж дууддаг болохоор Жэмин бага зэрэг гайхан юу буруу хийснээ бодно. Өнөөдөр үнэхээр ямар өдөр гэдгийг Жэмин мэдэхгүй байлаа.
ЧэРин Жэминий урд гаран Жэминд огт ханд өгөхгүй явсаар тэд сургууль дээр ирэв. Сургуулийн хаалгаар тэд ороход хүүхдүүд гайхна. Өглөө болгон орж ирэхдээ хөтлөлцчихсөн хамт орж ирдэг байхад өнөөдөр тус тусдаа явж байгааг нь гайхаж, баярлах хүүхдүүд байлаа. Баярлах хүүхдүүд нь мэдээж Жэминд хайртай араас нь гүйдэг охид. Энэ бүхнийг хараад ЧэРин Жэминийг хардаж байсан ч хардахаасаа илүү гомдож байлаа.
Анги дотор ороход уур амьсгал гайхалтай сайхан байлаа. Бүгд хамт Риса буюу Жэминтэй дотно охины ширээг тойроод зогсчихсон инээлдэж хөхрөлдөөд л. Тэгсэн гэнэт ангийн нэг охин гүйж ирээд "Нээрээ өнөөдөр Рисагийн төрсөн өдөр гэсэн. Тэгээд бид хэд ангид байдаг ганц Япон охин болохоор үдэшлэг хийж өгнө. Та хоёр ирнэ биз дээ?" гэв. Хэнд нь үдэшлэг хийж өгөөд хэнд нь үзэм ч өгдөггүй байна? Ийм муухай. Жэмин сарын ойгоо санаж байгаа худлаа намайг цаашлуулсан байх, орой гэхэд бид хоёр болзоонд явна гэж бодоод Амжихгүй ээ гэж хэлэх гэж байхад Жэмин миний өмнөөс "Бид хоёр очно оо. Риса чинь бидний дотны найз шүү дээ" гэх нь тэр. Би хэзээ Рисатай дотно байсан юм бэ?