18. Энгийн

147 27 8
                                    

Ина: Зуны амралтаараа юу хийж амрах гэж байна даа? Нанатай л байх уу?

Би: Харин ээ. Манай гэрийнхэн хөдөө явахгүй бол Нанатай л байна даа.

Бид анги дэвших шалгалтаа хэдийн амжилттай өгчихөөд зуны амралтаа эхлүүлж байна. Ина бид 2 Нанаг хүлээнгээ зуны амралтын талаар багахан яриа өрнүүлсэн нь энэ.

Нана: Удаан хүлээсэн үү хайраа? Ина баярлалаа. Одоо чи явж болно оо. Би хайрыгаа аваад явлаа.

Ина: Гоё юмаа. Гоё юм. Хостой хүмүүс. Гэхдээ би удахгүй хайртай хүнтэйгээ үерхнэмз.

Би: За тэгвэл амжилт. Баяртай Ина гээд даллаад бид 2 гэр лүүгээ явлаа.

Би гэр лүүгээ орохын өмнө: Нана чи манайд орж, цай уучихаад явах юм уу? Аав ээж 2 ажилтай, Жэхигийн хичээл тараагүй байгаа. Тэгэнгээ манай гэртэй танилц гээд гэртээ урьчихлаа.

Нана: За. Чи тэгж хэлж байгаа бол тэгье ээ. Чиний өрөөг үзмээр байна гэв. Би цүнхнээсээ түлхүүрээ гаргаж ирэн, байшингаа онгойлгов.

Би: За ороод ир ээ. Энийг өмсчих гээд түүнд углааш өгөв.

Би: Цай уух уу? Ундаа уух уу? Кофе уух уу? Ус уух уу? Гээд сандарсандаа ч юм уу их олон төрлийн уух юм нэрлэчихэв.

Нана: Ус өгчих өө. Тэгээд бас байгаагаараа бай. Би чамайг бариад идчихгүй шдээ гэлээ. Нээрээ тийм шүү. Найз залуутайгаа байж.

Нана: Би өрөө рүү чинь орлоо шүү гээд дээшээ гарчихав.

Би: Хүлээгээрэй гэж амандаа бувтнасаар үлдэв.

Чэрригийн өрөөнд:

Нана: Үнэхээр үү? Чиний өрөө их гоё юм аа. Би өдөр болгон энэ өрөөнд баймаар байна гээд миний орон дээр гараад хэвтчихэв.

Миний өрөөгөөр дүүрэн Нанагийн, бас бид 2ын хамт авхуулсан зурагнууд хананд өлгөөстэй байдаг болохоор тэр ингэж хэлж байгаа юм.

Нана: Алив нааш ир гээд өөрөө цаашлан хэвтээд үлдсэн зайн дээрээ цохиод намайг дуудав. Би ч инээн очиж Нанадаа тэврүүлж хэвтлээ.

Бид 2 ойр зуурын юм ярин хэвтэж байтал гэрийн хаалга дуугарах нь тэр. Би цочин босоод, бас сандрав. Одоо ч сандраад байх зүйлгүй дээ уул нь. Манай гэрийнхэн бүгд мэдэж байгаа даа гэж бодон доош бууж байтал 2 хүний харилцан яриа сонсогдож байв.

Хх: Энийг ийшээ хийх зөв биз дээ?

Хх1: Зөв зөв. Хурдан хурдан хий. Хүн ирлээ гэж сонсогдож би тонгойн хартал Жэхи Тэюун 2 байв.

Би: Ээе Жэхи маая онни. Хүүш ээ. Газар дээрх ганц эрэгтэй найз минь байна шд. Та 2 юу хийж байгаа юм гэж орилсоор гартал, хоёул цочин гайхан харж байлаа.

Жэхи: А-аан нөгөө ю-юу. Тийн шд гээд тэнэг хүн шиг ээрж муураад байв.

Тэюун: Харин би сая Жэхигийн цүнхэнд дэвтэр номыг нь хийж өгсөн юм аа гэлээ.

Бид 3 ярилцаад зогсож байсан дээрээс Нана буугаад ирлээ. Нөгөө хоёр чинь гайхаад л.

Жэхи: Найз залуугаа мартаад, бид 2той юм яриад байсан юм уу чи чинь одоо.

Тэюун: Хүн шоолоод байсан өөрийгөө хар мэтчилэн тоглоом хийж байлаа. Миний нүүр тэгсэн ув улаан.

Нана: Та 2 нийлж миний хайрыг пойлдоод байгаа юм уу? Алив нааш ир хайраа гээд намайг тэвэрлээ. Тийм байлгүй дээ.




Бид 4 юм ярьж сууцгааж байгаад Нана, Тэюун 2 харихаар болон бид 2 гаргаж өгөв.
Жэхи бид 2 тэр хоёрыг халамжилж, халамжилж л явууллаа. Удахгүй аав ээж хоёр ирэх болохоор бид гэрээ цэвэрлэлээ.





Аав: Бид ирлээ.

Ээж: Миний охидууд аа гэсээр тэр 2 орж ирлээ.

Хоолоо идсэний дараа аав: Ээж бид 2 нь зуны амралтаа Бусанд өнгөрүүлэхээр болсон. Миний хоёр охин өөрсдөө шийд дээ гэлээ. Жэхи бид 2 хамтдаа үлдлээ. Зуны амралт дөнгөж эхэлж байгаа юм чинь, сарын дараа Бусан орно гэдгээ хэлэн бид 2 үлдсэн юм даа.








Жэхи бид 2 гэртээ үлдсэн болохоор би Нанатайгаа, Жэхи Тэюунтайгаа бид 4 өдөр болгон уулзалдаж байна даа. Зуны амралтаар юу хийхийг асууж байсан Ина минь холбоогүй болсон доо.




Би: Нана хоёулаа маргааш болзох уу? Ойрд болзоогүй юм байна.

Нана: Тэгье. Гэхдээ чамтайгаа байсан бүх цаг мөчүүд надад болзоо л гэсэн үг.

Би: Тэгвэл би хаана уулзахаа шийднэ шүү. За юу?

Нана: Тэгээрэй. Заза хайр нь харилаа. Мессежээр хаана гэдгээ явуулчихаарай гэсээр гэр лүүгээ явлаа.

Би гэр лүүгээ орон Нана руу

'Цэцэрлэгт хүрээлэн дээр уулзъя'

Гэж биччихээд унтахаар хэвтлээ. Ойрд болзоогүй болохоор цаанаасаа л догдлоод байна шүү.

A/N: Дараагийн хэсэг дээр яах нь уу?💔
Тэгэхээр энэ хоёрыгоо салгавал надад гомдож болохгүй шүү. Энэ хоёр угаасаа гэрлэх хүмүүс шүү дээ. Ойрд би шинэ хэсэг оруулахгүй удаж, оруулахаараа богинодуу л хэсэг оруулдаг болжээ тийм үү? Санал бодлоо хэлээрэй. Энэ өгүүллэгийг минь уншдагт баярлалаа.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now