12 сарын 20.
Маргааш хичээл амрах гэж байгаа. Бас сургуулийн шинэ жилтэй. Би одоо хичээлээ тарчихаад Нанагаас салан гэртээ ирэв. Тэгээд буцаад ээж болон Жэхитэй хамт гэрээсээ гаран дэлгүүр хэсэхээр болов. Маргааш өмсөх даашинз, туфль мөн гоёл чимэглэл авна. Бид 3 өдөржин явж байж Жэхи бид 2 маргаашдаа бэлэн болов. Шинэ жил орой 18:00 цагаас эхлэх болохоор үс, хумсаа хичээл тараад янзлуулахаар болсон.
Өглөө гэрээсээ гарахад Нана хүлээж байв. Яг ханхүү шиг харагдаж байлаа. Үсээ саарлаар будуулчихсан яг л NCT Dream гээд хамтлагийн Jaemin шиг. Яаж тийм адилхан байдаг байна аа.
Нана: Орой юу өмсөх гэж байна хайр?
Би: Өвлийн өвгөний хувцас өмсөхгүй нь баттай.
Хичээл ч бараг орсонгүй хүүхдүүд догдлон суусаар тарав. Би хичээлээ тарчихаад Жэхиг олон бид 2 маникюр эхлээд хийлгэхээр болов. Маникюрээ хийлгэчихээд үсчин орж, би өдийг хүртэл ургуулсан будаг хүргээгүй нуруу давсан үсэндээ өөрчлөлт оруулмаар санагдан яг Нана шиг саарал өнгөөр будуулан, үсэндээ долгио оруулуулав. Үсчин эгч ч тэр, Жэхи ч тэр намайг гоё байна хөөрхөн байна гээд магтаастай. Би ичээд л.
Үсчингээс гарахад цаг 16:00 болох гэж байв. Яаравчлан гэртээ очиж, Жэхигээр гоёлын будалт хийлгэн, авсан саарал өнгийн дэрвэгэр саатай урт плажаа саарал туфльтэйгээ хослуулан өмсөж толгойдоо хатны титэм зүүж, Нанад авсан хааны титмээ гадуур өмссөн пальтоныхоо халаасанд хийв. Би бэлэн болоод цаг харахад 17:34 болж байв. Гэрээсээ гараад явж байтал Нана залгав.
"Мм байна уу? Би очиж авах уу? Эсвэл шууд уулзах газраа уулзах уу? "
"Би бараг очиж байна аа. Уулзах газраа уулзъя Нана минь" гээд таслав.
Сургуулиараа цуглах болсон газраа ирэн үүдээр нь ортол Ина хүүхэдтэй юм яриад зогсож байв. Тэгснээ намайг хараад нүдээ нухласнаа гүйж ирэн "Том нүдээр чинь л танилаа ЧэРин~аа. Үнэхээр гүнж болжээ" гэв. Миний санаа амран "Аятайхан харагдаж байвал ашгүй дээ. Чи ч гэсэн хөөрхөн байна" гэсээр бид 2 танхим руу ороод гадуур хувцсаа өлгөн үлдээгээд, халааснаас нь Нанагийн титмийг аван, Ина намайг Нана болон Нанагийн найзууд сууж байгаа ширээ лүү явуулав. Би тэдний ширээнд ирэхэд тэд намайг танихгүй байж байснаа танив. Мэдээж эхлээд Нана танисан.
Нана: Хайр минь. Чи тэнгэрээс буугаад ирээ юу?
Би: Хонгор минь. Чи намайг тэнгэрээс түшээд авав уу? Гээд бид 2 жүжиглэв. Гайхалтай нь Нана ч гэсэн саарал хослол өмссөн байсан. Би Нанад авсан титмээ зүүлгээд хажууд нь суув. Нана миний гарыг салаавчилж атгаад намайг налж, миний мөрөн дээр толгойгоо тавив.