16. Нээлттэй сургууль-Үйл ажиллагаа

153 26 18
                                    

/Энэ цаг хугацааг нь жоохон явуулж өгье өө хха./

5 сар өнгөрч халуун болоод эхлэчихсэн байлаа. Харин энэ сар манай сургууль "Нээлттэй сургууль" гэдэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр

:Дунд сургуулийн хүүхдүүд ирж манай сургуулийг сонирхоно. Тэгээд дараа жил манай ахлах сургуульд орох эсэхээ шийднэ. Мэдээж анги бүр өөрсдийн үйлчилгээг бэлдсэн байх ёстой. Жишээ нь: Кафе, тоглоомын газар гэх мэт гэж хажуунаас Нана хэллээ.

Би Нанад зүүгдээд: Хэзээ ирсэн юм бэ? Зөндөө их санасан гэв. Нана аав ээжтэйгээ гадаадад амарж байгаад ирсэн юм. Намайг хамт явъя гэсэн ч би яваагүй ээ. Дараа л хамт явъя.

Нана: Сая л ирлээ. Би ирэхгүй бол энэ үйл ажиллагаанд ирсэн хүүхдүүд дараа жил манай сургуульд орохгүй шд.

Би: Хүүхдүүд гэчихжээ. Охидууд л гээч. Угаасаа чамайг харах гэж өдөрт хэдэн охидууд ирдэг билээ. Яахаараа чи ийм од юм. Би чиний хажууд төмс угаасаа. Харин чи төгс. Ер нь юу вэ би төмс биш. Чи өөрөө төмс гээд би амандаа бувтнав.

Нана намайг өхөөрдөн хоёр хацарнаас шахан, барьж базаж аваад л. Хацар өвддөг юм шд Нана минь. Бид 2 хөтлөлцөн анги руугаа явав. Ангидаа ортол үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан хичээл ч бараг орохгүй, анги бүр өөрсдийн үйлчилгээгээ бэлдэж байлаа. Манай анги ярьж, бас санал хураасны эцэст ангидаа Кафе хийхээр болсон.

Бид хэд ангиа яг л кафе шиг орчинтой болгон, цэс бас бус зүйлүүдийг бэлдэв. Одоо бид нар үйлчилгээний ажлаа хувааж авж байна. Нана бид 2 зөрүүдлэсээр байгаад хамтдаа бусад хүүхдүүдэд Кафег суртачлах хүүхдүүд буюу ерөнхийдөө бол Кафены нүүр царай болсон аая.




Ингэж явсаар аль хэдийн тэр өдөр ирчихсэн байлаа. Нана бид 2т бэлдээд байх ч юм байхгүй, сураад ч байх юм байхгүй болохоор зүгээр л ангидаа орон Кафеныхаа дүрэмт хувцсыг өмслөө. Манай ангид олон хүүхдүүд орж ирэх байх аа. Суухад их тухтай, ер нь яг л Кафе шиг болгосон.

Дунд сургуулийн хүүхдүүд сургуулийн хашаагаар орж ирж эхлэхэд Нана бид 2 ажилдаа гарлаа. Бид 2 гартаа Кафеныхаа танилцуулгыг барьчихаад тааралдсан хүүхдүүдэд тарааж явав. Охидууд ч Нанагаас дуртай нь аргагүй аваад байв. Бараг гарыг нь атгах нь ээ. Би ч бас мөчөөгөө өгөлгүй баахан эрэгтэй хүүхдүүдэд өгөөд, "Манай Кафенд ирээрэй. Эгч нь дайлна аа" гээд л. Би ч бас муугүй од шүү. Нанагийн найз охин байгаа цагт үзэн ядагсад ихтэй тул намайг танихгүй хүн бага. Гэхдээ үзэн ядагсадтай байна гэдэг чинь би тийм л мундаг гэсэн үг тийм биз дээ.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now