Цаг хугацаа ч өнгөрсөөр би Винвинтэй үнэхээр сайн найзууд болцгоов. Винвин их даруухан, гэнэн цайлган, тусч хүүхэд. Бас надад их сайн ханддаг. Винвин өмнө нь эмэгтэй найзтай байгаагүй болохоор надад ингэж хандаж байгаа гэж би бодож байна. Бид 2 өдөр болгон хамт байж, үнэхээр их дурсамжтай болж байлаа. Гэхдээ би Нанагаа үнэхээр их санаж байна. Намайг олоод ирдэг бол гоё доо тийм ээ?
Би гэртээ гэрийнхээ даалгаврыг хийгээд байж байлаа. Тэгсэн утсанд мессэж ирснийг илтгэн чичигнэнэ. Аваад унштал
-Гараад ирээч, Ринрин. Хэлэх зүйл байна.
-Би завгүй байна аа Винвин.
-Хэдхэн минут тэгэх үү?
-Заза ойлголоо.
Гэж мессэжлээд утсаа тавин хувцсаа өмсөж байтал утас ахин чичигнээд хартал "Тоглоомын талбай дээр" гэсэн байв. Би утсаа халааслан гарлаа. Тоглоомын талбай дээр очиход Винвин намайг хүлээж байлаа.
Винвин: Одоо миний хэлэх зүйл чухал болохоор хэрвээ чи зөвшөөрөхгүй бол найзууд хэвээрээ үлдэнэ шүү.
Би: За ойлголоо.
Винвин: Би чамайг анх мөргөхдөө л дурласан гэдгээ мэдсэн. Чиний цангисан инээд, эгдүүтэй үйлдэл, байгаа байдал чинь намайг өдөр болгон татаж байна. Чи надтай үерхэх үү Ринрин? Гээд хүзүүний зүүлт гаргаж ирэн хүзүүнд минь зүүж өгөв.
Энэ үйлдэл нь Нанагийн үерхэх саналтай бараг адил, дээрээс нь би Нанагаа маааш ихээр санаж байсан учир шууд уйлчихлаа. Нана над дээрээ ирээч дээ.
Винвин: Ринрин зүгээр үү? Яана аа. Миний буруу намайг уучлаарай.
Би: Үгүй дээ. Чиний буруу биш. Би хэтэрхий баярласандаа уйлчихлаа. Үнэндээ би ч гэсэн чамд хайртай гээд инээлээ.
Уучлаарай миний Нана. Хувь тавилан биднийг уулзуулах хүртэл би чамдаа л хайртай хэвээрээ байх болно.
2 сарын дараа:
Винвин: Хайраа хоёулаа болзох уу?
Би: Би өнөөдөр амжихгүй ээ. Дараа.
4 сарын дараа:
Винвин: Хайраа уулзъя л да-
Би: Би завгүй байна Вин.