Сургуулийн шинэ жилээс хойш 9 хоног хурдан өнгөрөв. Би болон манай гэрийнхэн шинэ жилийн баярт ихээхэн дуртай тул эртнээс л шинэ жилийнхээ юмнуудыг бэлдсэн. Өнөөдөр харин би Нанатайгаа хамт гадуур гарж байгаа юм. Шинэ жилийн өмнөх болзоо.
Нана: Хайраа хоёулаа шинэ жилээр өмсөх хос цамц авах уу?
Би: Тэгэх үү? Тэгээд одоо хоолонд оръё оо. Өглөөнөөс хойш юм авлаа шдээ хайраа. Уул нь гадуур гарж байхад эмэгтэй нь юм авдаг байхад чи намайг орхиж гүйгээд л энийг авъя гээд байх юм. Би ядраад байна миний Нана гээд хошуугаа унжуулав.
Нана: Би жаахнаагаа ядраачихсан уу? Ойлголоо одоо харьцгаая гээд бид 2 гэр лүүгээ явлаа.
Би: Нана би юм хэлэх гэсэн юм.
Нана: За хайраа.
Би: Манай гэрийнхэн хамаатныд оноо гаргана гэсэн.
Нана мэдсэн юм шиг толгой дохин: Мм. Зүгээр дээ. Угаасаа үерхсэн эхний жилдээ хамт он гаргана гэж байхгүй байх. Дараа дараагийн жилд үргэлж хамтдаа гаргана шүү дээ. Харин хөгжилтэй байгаарай гэв. Ийм л төгс залуу даа. Би хацар дээр нь үнсэн инээгээд: "Яахаараа ийм мундаг байдаг юм бэ? Миний залуу" гэв.
Нана: Иймхэн зүйл дээр гомдлох нь утгагүй хэрэг. Шинэ жил бол гэр бүлээрээ тэмдэглэдэг баяр. Хоёулаа ч гэсэн гэрлээд үхэн үхтлээ хамтдаа байна шүү дээ. Зүгээр л гэрлэхээсээ өмнө аав ээжид чинь түр чамайг өгж байгаа юм. Чи харин ээж аавдаа сайн эрхэлж аваарай.
Би: Юу гэсэн үг юм? Чи намайг эрхлүүлэхгүй юм уу?
Нана: Би чамайг эрхлүүлэхгүй бол энэ хорвоо дээр юуны тулд байгаа юм? Хайраа 01.01нд уулзацгаая. Би чамд шинэ жилийн бэлгээ бэлдчихсэн хүлээж байна аа.
Би: Тэгээрэй. Надад гоё бэлэг бэлдээрэй за юу.
12 сарын 31
Манай гэрийнхэн хамаатных руугаа явах гээд юмнуудаа бэлдсэний дараа цаг 21:00 болж байв. Бид хэд яарж замдаа гарав. Азаар хамаатных минь хамаагүй илүү ойрхон болохоор дөхчихөв. Харин нэг уулзвар эргээд түгжирчихэв. Би уйдаад сууж байтал утсанд минь дуудлага орж ирэв. Энэ дуудлага Нанагаас байв. Би баярлан утсаа авсан ч утсаар сонссон зүйлээсээ болж машинаасаа буун, хурдан эмнэлгийг зорисон юм.
"Сайн байна уу? Энэ дугаарын эзнийг танидаг уу. Ийм мэдээ дуулгаж байгаад уучлаарай. Дөнгөж сая энэ хүн авто машины осолд орчихлоо. *** тасалбар худалдаалдаг төвийн урд. Одоо бид эмнэлэг явж байна. Хаягийг нь мессэжээр явуулъя"