Тэр газарт Инаг даган ороход өөдөөс архи тамхины ихүүн үнэр үнэртэх болов уу гэж бодсон ч төсөөлөөгүй үнэртэх нь тэр. Байз гэхдээ энэ чинь шөнийн клуб биз дээ?
Энд тэндгүй ахлах сургуулийн сурагчид, зарим нь урдаа ундаа тавичихсан жимс идчихсэн яг л төгсөлтийн баяр болж буй мэт байх нь тэр.
Тайзан дээр нь ч хэсэг хүүхдүүд авъяасаа үзүүлж байгаа харагдана. Ийм газар байдаг гэж мэдсэн ч үгүй. Үнэхээр сайхан юм аа.
Ина бид 2 нэг ширээний ард суун урдаа байгаа амттан бусад зүйлсээс иднэ. Энэ газар ер нь ресторан юм биш үү? Гэсэн бодлыг минь тасалдуулан
Ина: Энэ газарт ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд цуглаж, бие биетэйгээ танилцан дотносдог юм аа. Дээрээс нь ямар ч хууль бус зүйлгүй. Санаа зоволтгүй гэж хэлсэн биз дээ гээд инээмсэглэн ирмэв.
Би: Үнэхээр тайван гоё газар байна шүү. Гээд эргэн тойрныг тойруулан харав. Манай ширээг зориод 2 хөвгүүн ирж байв. Гайхаж байх хооронд ирээд манай ширээнд суучихав.
Хх: Танилцах уу? Угаасаа танилцана л даа
гэхэд нь энэ газар ийм зориулалттайг санан түүндБи: Намайг Ким ЧэРин гэдэг. Харин чамайг?
Хх: Намайг На Жэмин гэдэг. Танилцахад таатай байна Чэрри
Би: Юун Чэрри?
Жэмин: Би чамайг Чэрри гэж дуудна аа.
Би: Тэгвэл би чамайг Нана гэж дуудна шүү эгдүүтэй залуу минь.
Нана: Шударга юм аа. Эгдүүтэй гэдэг минь бол үнэн шүү тэ
Би: Тэгвэл би хөөрхөн за юу! Гээд хошуугаа унжуулаад суучихав.
Нана: Шууд эрхлээд байна уу? Үгүй юу
Би: Тэгэхээр яадаг юм
Нана: Үжүжүжү хоёулаа ер нь үерхчих үү?
Би: Болох юм уу?Тэгэлгүй яахав Миний хайрт Нана
Ина: Хээе би энд байна шүү.
Ина бид 2 тэнд 1 цаг болох хугацаанд би Нанатай хөөрхөн дотносож амжив. Тэгээд бид 2 тэр газраас гаран Инагийнхруу явсан юм даа. Тэр газар луу дахин дахин очмоор санагдаад байх юм.
Маргааш ангидаа орон үнэхээр хийцгүй маш их уйдаж байлаа. Хийцгүй ч гэж нээрээ хичээл орох гэж байгаа юм байна. Дуртай дургүй дэвтрээ гаргасаар байтал хонх дугарлаа. Эхний цаг ангийн багш хичээл орох байсан тул нээх ч их тоосонгүй самбар луу ширтэн сууж байхад ангийн хаалга онгойв.