Аялалаас ирээд маргааш нь хичээлтэй байсан болохоор өглөө эрт босоод өөрийгөө бэлдэв. Энэ муу суга таяг надад муу юм хийгээгүй ч их үзэн ядагдаж байна даа. Арай гэж хувцсаа өмсчихөөд нэг талх идээд цүнхээ үүрээд гарлаа. Үүдэнд Нана минь гараа үрээд, үлээчихсэн зогсож байлаа. Өвөл ингээд зогсоож байдаг би нээрээ. Нана дээрээ очоод гарыг нь илээд атгалаа. Хааяа би ч гэсэн халамжлах хэрэгтэй тийм ээ?
Сургуулийн үүдээр ороход хүүхдүүд чимээ шуугиан багатай байв. Тэгж л таарна. Бид 2 бас л ядарсан, нойрмог байгаа болохоор хөлөө зөөж ядан ангидаа оров. Ангид орсон чинь Жисоноос бусад нь эвшээчихсэн, ширээ дэрлэчихсэн байж байв. Анх шилжиж ирж байхад нь Жисоныг даруухан гэж бодож байсан минь 100% буруу байсан. Нана Жисоныг яагаад баярлаад байгааг асуусан чинь шинэ охин шилжиж ирэх гэж байгаа гэнэ. Улирал дуусах гэж байхад шилжиж ирдэг хүүхэд байдаг юм уу бас.
Хичээл дундуур зүйрмэглээстэй яг унтахын даваан дээр ангийн хаалга чихран дуугарав. Хаалгаа соличихож болдоггүй юм байх даа. Чихэнд чийртэй гэж жигтэйхэн. Нэг нүдээ нээн хартал багш бас хажууд нь нэг охин байв. Нөгөө шилжиж ирсэн охин нь энэ юм уу? Яахав хөөрхөн л юм. Хажуу тийш хартал Нана хүртэл цоо ширтээд шүлсээ залгилчихсан байж байдаг байгаа. Нанаг номоороо нэг хусчихаад урагшаа харав. Өчигдөрхөн л хөөрхөн үг хэлээд байсан одоо байж байгаа царайг нь ээ. Эрэгтэйчүүд ёстой нэг.
Нана хичээл дуустал над руу гэмшингүй харсаар байв. Хөөрхий би зүрхэнд нь ортол айлгаад байдаг юм уу? Хаашаа юм. Бид 2 гарах гээд байж байтал нөгөө шинэ охин хүрж ирүүтээ
Хх: Сайн уу? Би чамтай найз болмоор байна. Намайг Пак ЧэРин гэдэг гээд Нанаг минь сугадаад авав. Байз даа. Энд юун холион бантан болоод байна? Миний нэр ийм түгээмэл юм уу? Ядаж өөр овогтой юм даа. Хараад байсан энэ Нана гарыг нь тавиулахгүй байна шдээ. Би шууд сугадсан байсан гарыг нь тавиулаад сугадсан хэсгийг нь арчаад;
Би: Уучлаарай. Одоохондоо Жэминд нэг ЧэРин байхад хангалттай. Одоо холдоод өгөхгүй юу? Охион гээд Нанаг хөтлөөд гарж байв. Тэгсэн нөгөө Нана чинь хөтөлсөн гараа тавиад нөгөө ЧэРин дээрээ оччихдог байгаа? Уур хүрээд тэр чигт нь орхичихов.
Миний Нана🐥❤️
-Чэрри чи уурлачихсан уу мм? Би зүгээр бүдүүлэг зан гаргамааргүй байсан юм аа.Миний Чэрри🍒❤️
- Өмнө нь чиний эелдэг зан гаргаж найзалсан найз чинь яасныг санаж байгаа гэж хэлээч?