Би Жэминий фен клубд орсноос хойш их зүйлүүд болсон. Жишээ нь би Жэминий фен клубд байхдаа Рэнжүнтэй үерхсэн. Гэхдээ би уул нь Маркын фен клубд орох гэж байсан юм л даа. Тэгсэн чинь Жэмин хөөрхөн харагдаад. Гэхдээ би Маркд дурта-
Рэнжүн: Юу яриад байна аа? Жижи минь. Чи Маркд дуртай, хайртай юм уу?
Би: Үгүй ээ. Би ганцхан чамдаа л хайртай шдээ Жүнние.
За би та нарт яаж танилцсанаа ярьж өгье.
Би фен клубынхаа ажлыг өдөр бүр хийж байв. Манай дарга завгүй болчихсон учраас би нарийн бичиг болохоор их ажил миний нуруун дээр тогтсон. Харин нэг өдрөөс хойш манай фен клубын анхны эрэгтэй гишүүн Рэнжүн над дээр ирж тусалж байх болсон. Тэр өөр сургуулийнх ч гэсэн хичээлээ тараад надтай хийж юм хийлцэж байлаа.
Сарын дараа гэхэд би түүнд дассандаа ч юм уу, түүнд дурласандаа ч юм уу Рэнжүн нүдэнд минь их хөөрхөн харагдаад, инээхээр нь зүрх минь хурдан хурдан цохилж эхлэдэг болов. Тухайн үедээ ч тоохгүй явсаар түүнийг нэг охинтой инээлдэж, юм ярьж байгааг нь хараад өөрийгөө түүнд сайн болсноо мэдсэн юм.
Би хаанаас ч юм "Охидууд нь үерхэх саналаа тавих ёстой. Харин хөвгүүд гэрлэх саналаа тавих учиртай" гэсэн үг олоод уншчихсан. Тэр үгийг хараад л би Рэнжүнийг өөрийнхөө найз залуу, цаашлаад эр нөхрөө болгохыг хүсэж байв. Тэгээд би шийдвэр гаргасан. Би үерхэх саналаа тавих болохоор чи гэрлэх саналаа тавиарай Рэнжүн-аа.
Нэг өдөр тэр дахиад л над дээр хичээлээ тараад хүрээд ирэв. Би энэ удаад л хэлнэ гэж бодоод түүнд бэлдсэн өөртэйгөө хос бугуйвчаа гаргаж ирээд гарт нь атгуулан "Рэнжүн-аа. Би ийм үг хэлж байгаа нь ичмээр ч миний сэтгэлийг ойлгоорой. Чи надтай үерхэх үү? Хэрвээ чи зөвшөөрвөл маргааш энэ бугуйвчийг зүүж ирээрэй. Хэрвээ зөвшөөрөхгүй бол хаячихаарай" гээд цүнхээ тэврэн гэр лүүгээ гүйлээ.
Харин маргааш нь Рэнжүн миний өгсөн бугуйвчийг зүүж ирсэн байсан юм даа.
Рэнжүн: Хөөе. Тэгсэн ч би чамд яг үерхэх санал тавих гэж байсан чинь чи өөрөө түрүүлээд асуучихсан шд.
Би: Чи тэгээд түрүүлж тавиагүй биз дээ. Тийм болохоор чи заавал надад гэрлэх санал тавиарай. Гэрлэх санал тавихгүй бол би Марктай гэрлэнэ шүү.
Рэнжүн: За тавинаа тавина гэм. Сүрдүүлээд байх юм. Чамайг даруухан охин гэж бодож байсан үеээ өрөвдчихлөө.
Би: За чимээгүй надад хайртай гэж хэл.
Рэнжүн: Хайртай шүү муухай ааштай гүж минь.
A/N: Таалагдсан уу?