Бид болзоогүй удаж байгаа болохоор би маш их догдолж байлаа. Өглөө эрт босон, өөрийгөө хөөрхөн болгохдоо анхаарж эхлэв. Үсэндээ даруухан хавчаар зүүж, нүүрээ маш хөнгөн будаж, тохирсон хувцаслалт сонголоо. Би цагаа 18:00 гэж хэлсэн болохоор тайван байлаа. Оройн болзоо романтик шүү дээ.
Би болзоон цагтаа амжин ирж, уулзахаар болсон газартаа ирсэн ч Нана байхгүй байв. Одоо хүрээд ирэх байх аа тийм ээ? Намайг хүлээлгэх хүүхэд биш шүү дээ.
Би энэ маягаараа Нанаг бүтэн 2 цаг хүлээв. Одоо л ирнэ гэж бодсоор хүлээгээд байсан боловч одоо харин миний тэвчээр тасарч байлаа. Миний мессэж очоогүй юм болов уу? Сонин юм даа. Би гэр лүүгээ харихаар тэр сандалнаасаа босоод явж байхад замд надаас хэд ах хүүхдүүд тааралдав. Би нүдэнд нь өртчихгүйг хичээн, аль болох хурдан алхлав. Яг тэднийг өнгөрөхийн даваан дээр нэг нь намайг дуудсанаар миний төлөвлөгөө нурж, одоо л миний айдас биелэлээ олох гэж байв.
Жэминий талаас:
Чэрригээс зурвас авсны дараа би ч гэсэн догдолж, оройн болзоондоо өөрийгөө бэлтгэж байв. Болзоогүй удсан байна шүү. Миний Чэрри ямар болсон бол? Үргэлж байдаг шигээ хөөрхөн байх тийм үү?
Гэрээсээ 17:30 гэж гаран, болзох газар луугаа явж байтал над руу нэгэн танихгүй дугаар залгаж байв. Тоолгүй автал утасны цаанаас эмэгтэй хүн уйлж байгаа нь тодхон сонсогдож байв.
Хх: Жэмин аа. Би Пак ЧэРин байна аа. Чи надад ирээд туслаач. Дугаарыг чинь ангийнхаа хүүхдээс олсон болохоор энэ удаад л туслачих. Би дахиж гай болохгүй ээ. Хаягаа мессэжээр явуулъя гээд таслачихав. Дахиж гай болохгүй гэсэн болохоор, болзооны цаг арай дөхөөгүй байсан болохоор гялс тийшээ явлаа.
Хаягийнх нь дагуу очтол нэгэн байшин байв. Цагаа хартал 20:00 бол байлаа. Ийм хол ирсэн гэж үү? Чэрри яасан бол? Хаалгыг нь түлхэж үзтэл онгорхой байлаа. Тэгээд дөнгөж гэрт нь орсон чинь нэг юм надаас зүүгдэх нь тэр. Үнэртэй ус нь хурц юм.
ЧэРин: Тийм ээ. Чамайг над дээр ирнэ гэдгийг мэдэж байсан юм. Ашгүй дээ. Одоо санаа зоволтгүй ээ. Хэрвээ чи яаж Ким ЧэРинээс салах талаараа бодож байвал санаа зоволтгүй ээ. Манай залуус цаад ЧэРинийг чинь болгож тавиж байгаа байх. Одоо аягүй бол эмнэлэ-
Гээд үгээ хэлж дуусаагүй байхад нь би түүнийг алгадлаа. Уул нь амьдралдаа хэзээ ч эмэгтэй хүнд хүрэхгүй гэж өөртөө амласан ч хэн ийм юмыг тэснэ гэж?