1. Миний амьдрал

400 65 8
                                    


Би зүгээр л энэ нийгэмд өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг. Ахлах сургуульд арай тийм гадуурхал байхгүй байх тийм биз дээ?

Хичээлийнхээ эхний өдөр би баярласан догдолсон юм байхгүй, харин дунд сургуульд болдог байсан зүйлс дахин давтагдахгүй байгаасай л гэж бодно.

Сургууль руугаа ортол нилээн том сургууль бололтойдог шүү. Жэхи надад ярьж байснаас би нүдээр үзэж байгаагүй ээ, миний эгч энэ сургуульд сурдаг. Тэр ахлах сургуулийн төгсөх анги шүү дээ.

Би ангиа зарлалын самбар дээрээс харчихаад хайн явлаа. Ашгүй анги минь 1 давхарт байсан болохоор нээх удалгүй олчихов. Ангийнхаа хаалгаар ортол үнэхээр халуун дулаан уур амьсгал угтан авж байсан юм. Намайг суудалдаа суухад нэг охин над дээр хүрч ирсэн. Тэр хэлэхдээ 'Уучлаарай, хэрвээ чи дургүйцэхгүй бол хоёулаа найз болж болох уу? Намайг Ина гэдэг' гэсэн. Би хэзээ ч найзтай байж үзээгүй болохоор уйлах шахсан. Гэхдээ мэдээж уйлахгүй шүү дээ.

Хичээлийн анхны өдөр болохоор өнөөдөр хичээл ч нээх орсонгүй бие биетэйгээ танилцаж байлаа. Мэдээж Ина бид 2 найзууд болсон. Ина намайг цайны газар оръё гэхэд би дургүйцэх шалтгаан байхгүй тул хамт явлаа. Ина надад энэ сургуулийн хоол гоё гэж хэлээд намайг ч бас авахыг сануулав.

Бид 2 хоолоо идээд сууж байтал цайны газар гэнэт асар их шуугианд автах нь тэр. Эргэж хартал хэсэг царайлаг хөвгүүд орж ирж байсан юм. Ина хүүхдээс асуутал манай нөгөө анги юм гэнэ. Анхаарал хандуулсангүй урагшаа харах гэтэл гэнэт танил царай надад харагдсан. Тэр Тэюун байна.

Би түүнд танигдахыг хүсээгүй байтал тэр намайг аль хэдийн харчихаад тэр хөвгүүдтэйгээ бидний ширээнд суучихсан. Ина тэр хөвгүүдтэй инээлдээд л яриад байсан. Би чимээгүй л хоолоо идэж байтал намайг өөрийгөө танилцуул гэж хэлэв. Би ч хоол руугаа харсан чигтээ "Чэ Рин гэдэг." гэчихээд Инаг аваад ангируугаа буцсан.

Хичээл ч удалгүй тарсан болохоор би сургуулийн гадаа Жэхиг хүлээхээр шийдлээ. Түүний хичээл одоо 10 минутын дараа гэхэд л тарчихна.

Гэхдээ Жэхиг гарж ирэхэд би үнэхээр гайхсан байдалтай байсан. Тэр намайг зүгээр эсэхийг асуусны дараа ухаан орж Жэхид даруй үүнийгээ хэллээ.

:Тэюун. Ий Тэюун. Тэр над дээр ирсэн.



A/N: За ингээд миний NCT-ээр бичиж байгаа анхны бичвэр минь. Эхний хэсгүүд жаахан богинохон байж магадгүй. Туршлагагүй учраас аль болох өөрийгөө засаад явна аа. Воте дарвал үнэхээр их урам орох болно шүү.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now