12. Өвлийн аялалын сүүлийн өдөр

168 29 13
                                    

Өглөө сэрээд эмнэлгийн өрөөнд байгаагаа мэдэв. Одоо санаж байгаа зүйл бол Нана болон ангийнхан над руу яарж гүйж ирсэн л байна. Миний нуруу маш их хөндүүртэй байв. Гараа хөдөлгөхөд хүртэл таталдан өвдөж байлаа. Энэ сургуулийн хүүхдүүдэд би юу буруу хийсэн юм бэ?

Хаалга онгойн Жэмин орж ирэв. Бас болоогүй ээ гарандаа хоол барьчихаж. Өчигдрийн явдлыг бодохоор дургүй хүрээд нулимс цаанаасаа ундраад байсан болохоор Жэминийг хараад шууд асгаад авав. Жэмин савтай хоолоо хаана тавихаа мэдэхгүй сандарж над руу гүйж ирээд "Яасан бэ хайраа, нуруу нь өвдөөд байна уу? Яах уу? Би массаж хийх үү? За ерөөсөө л эмч дуудъя" гээд гарах гэж байхад нь би чангаар "Зогс наанаа чи" гэж орилов. Нана бөндгөс хийн цочоод наашаа харан айдастайгаар ойртов.

Би: Чи ямар өөдгүй сонин амьтан бэ? Би чамд гомдсон за юу? Гээд улам их уйллаа.

Нана: Үгүй ээ нөгөө хайраа. Өчигдөр би тэр асуултанд хариулж чадаагүйн учир нь тийм биш ээ. Зүгээр л би шийтгэл авмаар санагдаад байсан юм. Би тийм шийтгэл өгнө гэж ердөө бодоогүй шүү. Тэгснээс би т-тийм юм хийж үзээгүй ээ гээд дагзаа маажлаа. Миний нэг айдас алга боллоо.

Би: Тэр охин чинь намайг дэгээдсэн за юу. Алив тэгээд хоол авчирсан юм бол өгөөч дээ. Би тэглээ ч ууртай байна гэхэд Нана надад хоолнуудаа гаргаж өгөн тавьж өгөв. Би идэх гэсэн чинь нуруу таталдаад аргагүйн эрхэнд өвдөн савхаа алдчихав. Нана надад санаа зовон хоолыг минь халбагадаж өгсөн юм даа.




Өдөр болж би энэ өрөөнд уйдан эмчээс хэдэн зөвлөгөө, гам барих талаар сонсоод Нанагаар гадуур хувцсаа өмсүүлэд 2 суга таягаа түшин гарлаа. Ина миний өөдөөс гүйж ирэн "Ингэнэ гэж мэдээд байсан юм. Би алаад өгөх үү? Тэр муу хачин царайтыг" гэв. Би ийм найзтайдаа баярлаад барахгүй нь ээ. Яаж анх тэнэг охин гэж бодож байсан байна аа?

Өрөө лүүгээ явах гэсэн ч өрөөндөө орвол тэр охин намайг бараг алах юм сэдчихсэн байгаа гэж бодон Инаг өөрийнхөө өрөө лүү явуулж хамаг юмнуудаа авчруулан Нанагийн өрөөнд тавиулав. Нана ганцаараа нэг өрөөнд байгаа болохоор тэр л дээ. Инагийн өрөөнд орох гэсэн ч бүр 4 үүлээ байсан.

Нанагийн өрөөний орон дээр үнэхээр хийх юм олдохгүй хэвтэж байв. Энэ хараалтай амралтын газраас өнөөдөр 19:00 цаг гэж явах нь ээ. Баярлаад ч байх шиг. Үхэхгүйхэн шиг харьж очих юмсан.

Өнөөдөр манай сургуулийнхан явах учраас бас нэг арга хэмжээ зохионо гэнэ. Гай вэ? Бэртэхгүйхэн шиг баймаар байхад. Ядаж байхад тэр нь ахиад хайрын холбоотой. Хайраас өөр зүйл ганц удаа байж үзээч.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now