Өнөөдөр бол ёстой эхнээсээ л таалагдахгүй байна. Ах найз охинтой болоод тэрийгээ гэрт дагуулж ирсэн. Тэгсэн тэр нь хэн гэж санана. Намайг дунд сургуульд дээрэлхэж байсан Мин Суа байсан. Би бөөн уур болоод гэрээсээ гарав.
Ах бид хоёр хоёулахнаа амьдардаг болохоор бүр хонуулна гэсэн гээд боддоо. Аав ээжид ховлож мөчийг чинь санжуулахаа мэдье ээ гайгүй. Ээж бол турсагыг нь хуулаад найз охинтой нь хөөгөөд гаргах байлгүй.
Тэгж бодоод бахархалтай нь аргагүй мишээчихээд хичээлдээ явав.
Сургууль дээр ирэхэд манай галзуу ганц найз Сүжин ирчихсэн өмнөх шигээ л далжигнаад байж байв.
: -Ким Тэхён гэж балай юм Мин Суаг найз охиноо гээд чирээд ирсэн. Өнөөдөр бүр хононо гэсэн.
Сүжин: -хашраагаад явуулчихаач.
: -хүүе яасан дажгүй санаа вэ, хө? Хамтрах уу найзаа?
Сүжин: -дуртай яа. Бид хоёр нэгэн лүү гээ хорон инээчихээд бхгш орж ирэн хичээлээ эхлэв.
Багш: -за хүүхдүүдээ өнөөдөр Канадаас шинэ хүүхэд шилжиж ирсэн. Миний хүү ороод ир гэв.
Бүгд хаалга руу харахад аятайхан дамшиг ороод ирэв. Энэ чинь миний хань болох тавьлантай дамшиг байна.
Тэр өөрийгөө танилцуулав.
"Намайг Кэвин Мүн гэдэг. Солонгос нэр маань Мүн Хёнсо. Танилцсандаа таатай байна"
Багш: -Хёнсо маань их ухаантай гэж сонссон. За байз чамайг ч хаана суулгадаг юм билээ. Тэр Жонсугийн хажууд хэн суудаг юм бэ?
: -миний хажууд Жүнён суудаг юмөө.
Багш: -өө тэгвэл өөр газар суулгахаас.
: -багшаа өөр хоосон суудал алга байнаа миний хажууд шахчихаач дээ.
Багш миний хэлснээр түүнийг хажууд суулгачихав. За ингээд заяаны хань минь дэргэд ирээд суучихлаа даа. Ээ дээ энэ үнэр мүнэр нь яасан ч сайхан юм.
: -сайна уу, найзаа намайг Жонсуу гэдэг.
Кэвин: ......
Тэр юу ч дуугарсангүй харж байснаа дэвтэр номоо гаргаж тавив.
Үгүй ер өө. Би чамтай суухаа болилоо за. Маргааш Жүнёнийгоо ирэхээр хөөгөөд явуулчихнаа гайгүй.
Би худлаа дэтрийнхээ буланд нь янз бүрийн юм бичиж, арагшаа Сүжин лүү цаасан чат бичив.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"