Өнөөдөр өглөө Санён Хёнсо руу залгаж Сүжин төрөх өрөө рүү орсон гэж сэрээсэн. Тэгээд ум хум хувцаслаад нойрмог амьтад л гараад явцгаав. Хар үүрээр заавал очих ёстой ч юм уу, үгүй ч юм уу? Би тэсч байгаад өдөр биш шөнө төрнө дөө за! Тэгээд бүгдийг чинь шөнө сэрээнэ.
Автобусанд ороод Хёнсогийн мөрийг нь дэрлээд шууд нүд анилдаад унтаад өглөө. Нүдээ ганц анихаар л Хёнсо "сэрээрэй, сэрээрэй" гээд амар заяа үзүүлэхгүй. Тэгээд нэг бүдүүн уцаартай амьтан эмнэлэг орж Сүжин, Санён хоёр луу очив. Өрөөнийх нь гадаа аав ээжүүд нь бас Санён зогсож байлаа. Байс хийгээд л нөгөөх чинь "Санён! Алнаа хүүрээ!" гэж орилоод л. Хэрцгий ээж шүү нээрээ. Би л ийм болчихгүй юмсан.
Хёнсо: Санён одоо алуулна, би 3 сарын дараа алуулах юм байна л даа.
: чамайг бариад идчихэв л гэж! Идсэн ч цадахгүй шд. Чамд ямар мах, өөх гэж байх биш!
Хёнсо: хүн доромжлохдоо сайн хэрнээ одоо болтол эмчээс айдаг. Хулчгар хүүхэн!
Ингээд л бид хоёр хэрэлдэж байгаа юм. Эмнэлгээр дүүрэн Сүжин Санёныг "ална, тална" гээд, Хёнсо бид хоёр тэнд хэрэлдээд, аав ээжүүдийнх нь шилэн хүзүү нь татаад. Миний хүрээлэлд ер нь час хийсэн эрүүл хүн байдаг юм уу?
Тэнд хичнээн ч удаан суув. Нөгөөх чинь новшроод хамаг хүн үүдэндээ зогсоочихоод хүүхдээ ерөөсөө төрүүлэхгүй юм. Би бүр өмнөөс нь ядарчихлаа.
: ёооё энэ нэг юм чинь хэзээ төрөх юм бэ, Санён аа?
Санён: би яаж мэддэг юм? Намайг ор гэж байхад нь ордог байж уу, яах вэ, ямар аймар юм бэ? Хүүхэд чинь зүгээр л гараад ирдэггүй юм уу? Би ингэж аймар удна гэж мэдээгүй шд.
Санён хөөрхий минь бүр сандарчихсан, хөлс нь цуваад нааш цааш алхаад л байлаа.
: хайраа?
Хёнсо: өөв?
: чи надтай хамт өрөөнд орно шүү! Гадна нь үлдвэл Санён шиг уймраа болчихно.
Хёнсо: угаасаа би чамаас алхам ч холдож чаддаггүйг мэднэ биз дээ? Хүүхдээсээ нялх хүүхнийг орхичихвол нөхрөө орж ирэхээс нааш төрөхгүй гээд суучихна биз.
: яг тэгнэ. Тийм болохоор сүүлийн хоёр сар байнга хажууд бай!
Хёнсо: хичээлээ яах юм?
: ядаргаатай юм. Эхнэр төрнө гээд багшдаа хэлчихээч.
Хёнсо: ангийхан юу гэж бодох юм?
: өө за. Чи хүүхэд бид хоёроос ичдэг юм уу, айн?
Хёнсо: хэн ичдэг гээв? Зүгээр буруугаар бодвол яах юм?
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"