Маргааш өглөө нь хичээлээсээ үхэн хатан чөлөө авч Хёнсотой эмнэлэг явав.
Хёнсо: -очоод чамайг яах ч үгүй. Айгаад орилоод байв. Миний зулзага айна шүү!
: -Мүн Хёнсо эцгээ! Эхлээд эхийг нь тайван байлгаадах. Зүрх зогсчих гээд байна!
Хёнсо: -энэний муухай ааштайг!
Өдрийн мянга хэрэлдэж, мянга сайндалцах юмдаа бид хоёр. Тэгээд ч ер нь суучихна гэж яаж мэдэх вэ дээ. Орж ирэхэд нь зүгээр тоглоод сууна энэ тэр гэчихсэн жинхнээсээ суучихна гэж ёстой зүүдэнд ч орж ирээгүй, бүр бодож ч үзээгүй байсан юм шд. Ай хорвоо~
Хэдэн минут нэгэнтэйгээ байхаар ам нээвэл хэрэлдчих гээд, хөдөлвөл барилцаж авах гээд байх юм. Автобусанд хамаг амьтныг үргээгээд хэрэлдсээр байгаад л ирлээ. Ядаж байхад автобус шиг юм нь бид хоёрын юу гэж хэрэлдэхийг сонсох гээд албаар удаан яваад байдаг юм уу хаашаа юм? Гуравхан буудал явах гэж Хёнсо бид хоёрын амнаас гучин мянган үг гарчихлаа байна.
Эмнэлэгт ирээд Хёнсо бид хоёрыг хүмүүс бүр аймар хараад байв. За аргагүй аргагүй. Төөрчихсөн юм шиг царайтай хоёр дүрэмт хувцастай хүүхэд сууж байгаа юм чинь харахгүй гээд ч яахав.
Удалгүй бидний ээлж болоод ороход дотор нь бүр амьд дагина гэмээр хөөрхөн эмч байлаа.
Эмч: -за юугаа үзүүлэх гэж ирэв?
: -жирэ--
Хёнсо: -жирэмсэний хяналтандаа орох гэж байгаа юмаа.
Эмч: -заа нэр насаа хэлээрэй.
: -Ким Жо--
Хёнсо: -Ким Жонсу 19тэй.
Энэ одоо миний явуулын чанга яригч бишдээ?
Эмч: -хүүхэд хэдэн сартай вэ?
: -мэдэ-
Хёнсо: -энэ ийм шд! 1 сартай эмчээ.
: -би өөрөө яръя Мүн овогтоо!
Хёнсо: -чиний мэдэж байгаа чинь хаана байна тэгээд. Хүүхдийнхээ хэдэн сартайг ч мэдэхгүй зүгээр.
Эмч: -чи хэн нь юм? гэснээ Хёнсо руу заав.
Энэ үү, энэ манай хань шдээ эмчээ. Ооё юун аятайхан сонсогддог юм бэ?
Хёнсо: -би нөхөр нь.
Цаадах чинь бас хэний ч өмнө хэлчих зоригтой л юм байна. Би ичээд байсан юм.
Эмч бид хоёрт баахан юм тайлбарлаж өгсөн ч тэр нь миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихав. Заа яахав яахав. Надад Хёнсо байхад би юм цээжилж яах юм хнн!
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"