19р хэсэг

758 103 87
                                    

Өнөөдөр эмчийн тооцоолсноор хүүхэд маань төрнө. Гэхдээ аль үд дунд болчихоод байхад төрөөгүй л байна даг. Тэр эмч их бурж өгнөө.

Санён Сүжин хоёрын маань хүүхэд 3 сар хүрж тэр хоёрын шүдний өвчин болсон гэсэн. Хүүхдээ тэгж хэлээд байхдаа яахав дээ. Охин хэрнээ аймар үймүүлдэг, Жонсугийн залгамж энэ тэр гээд Сүжин үглээд л байсан. Хохино шдээ тээ?

Хёнсо: эмнэлэгт очоод байж байя аа. Гэв гэнэт ус чинь гарчихвал би сандраад ах чинь сандраад баларсан юм болно.

: ямар ядаргаатай юм! Тэгвэл тэгээд эмнэлэгтээ хэвтүүлээч! Худлаа намайг хэвтүүлж орхичихоод гоё хоол идэх гэж байгаа юм.

Хёнсо: солиороод бай!

Ах Хёнсо хоёр намайг эмнэлэгт хэвтүүлж өгчихөөд өөрсдөө явчихав. Уйдаад эхэллээ. Бацаантайгаа хэдэн үг сольдог юм уу?

Хүүхдээ одоо чи гараад ирээ. Аав чинь буцаад ороод ирнэ. Ээждээ ганц туслачихаач. Аавыг чинь санаад байнаа. За энэ амьтан ч юугаа ойлгох вэ дээ.

Уйдаад байхаар нь эмнэлгээрээ тойрч баахан явав. Тойроод дэлгүүрээс нь гоё юм авч идээд буцаад өрөөндөө иртэл хажуу орон дээр шинэ охин ирэв.

: сайн уу хө?

?: сайн сайн уу хө?

: хэзээ төрөх юм?

?: долоо хоногийн дараа. Чи?

: би уг нь өнөөдөр төрөх ёстой. Мэдэхгүй ээ төрөхгүй л юм байна.

?: чамайг хэн гэдэг вэ?

: Жонсу шдээ хө. Чамайг?

?: Бёл гэдэг шдээ хө. Нөхөр чинь хаана байгаа юм?

: хичээлтэй байгаа. Хичээл гээд сүүлийн үед намайг тоохгүй байгаа. Танай хүн чинь яаж байна?

Бёл: манай хүн гэж нэг ажилгүй гахай гэртээ өнхөржил байгаа. Одоо ирэх байх.

Ямартай ч юм ярих хүнтэй амар боллоо. Өдөртөө уйдахгүй л юм байна. Энэ Хёнсо ер нь яагаад залгахгүй байнаа.

Хёнсо руу залгаад хэрүүл хийж байтал өвдөлт өгөөд эхлэв.

: Хёнсо өвдөөд байнаа.

Хёнсо: юу вэ? Хаана чинь эмчийгээ дуудаачээ тэнэгээ!!!

: битгий солиор. Хүүхдийг чинь төрүүлэх гэж байхад хүн тэнэг мангар гээд байвал алаад нуучихна шүү!!!

Амь авар үхлэээ! Би яг төрлөө.

: Бёлаа... Бёлаа эмч дуудаарай би яг үхлээ!

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now