Тэгээд үнэхээр хийчихсэн юм бол яахав дээ. Цаг хугацаа ямар ухардаг биш. Тэглээч анхны оролдлогоор хүүхэдтэй болохгүй ээ. Би мэдэж байна. Намайг ах хоолны хордлого гэсэн юм чинь.
Хёнсод ганц ухамсрын алгадалт хайрлачихаад гэр лүүгээ явлаа. Тэнэг юм чинь юу юу гэнэ вэ? Хийсэн байсан ч согтуудаа юм чинь яавал гэж. Санёныг аав болно гэхээр толгойд ерөөсөө буухгүй юмаа. Заяагүй гэдгийг нь мэдэж байсан ч өсвөрийн аав болох хэмжээний гэж хэн мэдэх вэ дээ?
Гэртээ ороход ах найз охинтойгоо зурагт үзээд сууж байв. Хнн инээж байгааг нь. Хуруу зузаан шавар нялчихаад нөгөөх нь хариугүй хайлж урслаа. Нүүрээ угаах гэж яадаг болоо? Манай бүтэн сарын хэрэглээний усаар долоо хоногийнхоо нүүрний будгийг арилгадаг байхдаа. Ах минь дээ, наад хүүхэнтэйгээ суучихаад СӨХ, усныхаа мөнгийг дийлнэ байгаа даа.
Хажуугаар нь зөрөхдөө албаар сэнсийг нь унтраав. Халууцаад будаг нь урсахыг харж инээе. Цаанаас нь ямархуу хүн нарч ирэх бол.
Өрөөндөө орж хувцас хунараа соличихоод гарч ирэхэд тэр хоёр яг төлөвлөгөө ёсоор кола ууцгааж байв. Ууж байхад нь ментос хийчих үү?
Тэр хоёр буцаад том өрөө рүү ороход нь Суагийх нь аяганд наранцэцгийн тос, лимоны хүчил хийгээд сүүлд нь шүлсээ хаячихаад гэрээс гарлаа. Наадахаа уугаад саяхан гүйлгээрэй.
Угаасаа надад ямар гэрт хийх юм байх биш, Сүжин лүү очих гэж байгаад жирмээ хүн айхтар сэтгэлийн хөөрөлтэй болчихдог гэдгийг санаад Жүнёнийх руу явлаа. Аягүй бол Сүжин чинь Санёндаа гаргах уураа надад гаргаад наачихна. Аяаяа энэ өсвөрийн эцэг эхчүүд үү!
Жүнёнийд очоод түлхүүрийг нь хийгээд ортол бөөнөөрөө цугларчихсан play station тоглоцгоож байв.
: -намайг аничихаад бөөнөөрөө нийлчихсэн айн!
Жүнён: -ирнэ гэдгээ хэлэхгүй.
: -хөөе Санён эцгээ явж бөмбөг залгисан эхнэр дээрээ очооч!
Хёнсо: -хэн бөмбөг залгичихсан юм? Яанаа яаж яваад бүхэл бүтэн бөмбөг залгихдаг байнаа?
Санён: -дуугүй байгаач!
: -тэртээ тэргүй бүгдээрээ яваандаа мэднэ шдээ! Санён аав болно манайхаан.
Ёнүн: -аан, тэгээд хэн төрүүлж өгөх юм? Өөрөө төрөх гээд байгаа юм уу?
: -ёооё. Би яагаад ийм тэнэгээ одоо л ойлголоо. Найзууд нь ийм болохоор л би тэнэг юм байна.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"