9р хэсэг

979 140 45
                                    

Хёнсо бид хоёрын хэн хэн нь юу ч дуугаралгүй явна. Энэ одоо хэргийн эзэн юм байж өөрийгөө өмөөрч хэдэн үг хэлэхгүй юм байхдаа.

: -чи одоо ганц үг дуугаралдаа. Хэрэг хийж хаячихаад.

Хёнсо: -би яах юм? Хоёулаа л шоконд орчихсон яваад байгаа хэрнээ би ганцаараа ярих юм уу?

: -цаашдаа тэгээд яах юм? Сургуулиа ч төгсөөгүй нялх ногоонуудын дундаас ахиад нэг юм соёолох гээд байна!

Хёнсо: -мэдээд л байна шд! Намайг аав ээж хоёр мэдвэл ална даа.

: -тэгээд намайг алахгүй юм уу? Хоёр хүүхдээ орхиод явсан биш бага охин нь жирмээ болчихлоо гээд гэрээсээ хөөх байлгүй.

Хёнсо: -заза тайван.

: -ер нь чи надад талтай юм уу?

Хёнсо: -АЙН?

: -юуны чинь айн гэж. Хүүхэдтэй хүртэл болчихлоо. Нэгэндээ сайн биш байж яаж цаашдаа амьдрах юм? Чи арай авхуулах талаар бодсон юм биш биз?

Тэгж бодсон чинь шууд л нүдэнд нулимс цийлгэнээд явчихав.

Хёнсо: -юу гэж тэгдэг юм тэнэгээ! Би чамд булантай болов уу?

: -наадах чинь юу гэсэн үг юм?

Хёнсо: -тэнэг!

: -би уйллаа шүү!

Хёнсо: -хүүе наад нулимсаа буцаагаад сор. Юундаа уйлаад байгаа юм? гэсээр нулимсыг маань арчиж өгөв.

: -тэнэг гэхээр чинь уйлж байна за!

Хёнсо: -би чамд уг нь хэлсэн дээ. Тэнэг гэдэг чинь өхөөрдөж байгаагийн нэг хэлбэр тэнэгээ.

Тэгээд л хэлчихгүй яасан ч нялуун юм. Аая энэ нулимс чинь яасан аятайхан сүрдүүлгийн эд вэ? Цаашдаа байнга ашиглаж байнаа.

Хёнсо намайг дагуулсаар гэрт хүргэж өгөв. Одоо тэгээд яанаа, бид хоёр гэрлэх юм байхдаа. Өө бүр хамт амьдрах юм байхдаа. Яанаа тэрийг ёстой бодож үзээгүй шдээ. Хүүхэд нь төрчихөөд хамт амьдрах болсон ичээд зугтчихвал яана!

Хёнсо: -тэнэг минь, юу бодоод байгаа юм? Ирчихлээ. Гэртээ ор.

: -за баяртай.

Хёнсо намайг гэрт хүргэж өгөөд гэр лүүгээ гүйв. Надад булантай гэдэг нь юу гэж байгаа юм болоо? Ааш жоохон хурдан сэтгэдэг байсан бол гоё байхгүй юу.

Яг өөртэйгөө яриад дундаа орчихсон явж байтал аав ээж, ах гурав буу халаад сууж байв. Ээ заяа нь хая. Очиж очиж өнөөдөр ирдэг нь ч юучив дээ. Дайран дээр давс, давсан дээр хүүхэд, хүүхэд дээр ээж аав ирээд. Миний амьдрал 1 минутанд ямар аймар стресстэй болчиховоо.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now