14р хэсэг

883 111 69
                                    

Зуны амралт эд дундаа орж бидэнд их сургуулиа, мэргэжилээ сонгох гэдэг том даваа ирсэн юм. Манай Хёнсо бизнесийн чиглэлээр сурах юм гэсэн. Би тэгээд яахав ээ. Угаасаа хүүхдээ хараад дараа жилээс л сургуульд сурах байх. Тэгээд ч угаасаа би гэрийн авгай болно гээд төлөвлөчихсөн байгаа л даа. Хёнсо ч угаасаа зөвшөөрчихсөөн. Хүүхдээ хийгээд надаар харуулаад л байлгана гэсэн. Ер нь тэгээд хөгширсөн хойноо олон хүүхэдтэй бол сайхан шд. Болж өгвөл 1р одон руу л зүтгэнэ. Арай ахиухан мөнгө авдаг юм. Ээж ёстой азгүй. 2р одонгийн ч бараа харахгүй. Бодоод байсан аавын л буруу юм байна.

Хёнсо: -юугаа бодож инээгээд байгаа юм?

: -мөнгө төгрөгөө л бодож байна хань нь.

Хёнсо намайг нэг шоолж инээчихээд шалгалтандаа бэлдэхээр миний өрөө рүү оров. Би яахав ээ. Тэндээ гэдсээ майжаад зурагтаа хараад, талхны үйрмэгээ хувцсандаа арчаад л сууж үлдлээ.

Сүжин авгай жирмээ болоод одоо 4 сарын дараа төрнө. Гэдсээ даахгүй хүүхэн тэнд нэг байнаа байна.

Хёнсо бид хоёр ойрд эмнэлэг энээ тэрээ гээд дээрээс нь ах аялал зугаалга гээд их завгүй байгаа. Ахыг байхгүй болохоор Хёнсо бид хоёр манайд эрх дураараа ёстой сайхан байгаа.

Зурагт харж сууж байгаад Хёнсод хэлэх зүйл байгаагаа санаад өрөө рүүгээ оров.

Хёнсо: -яасан бэ? Зурагтаа үзээч.

: -сараа би сая гэнэт нэг зүйл саналаа.

Хёнсо: -юу юм хайраа?

: -айн? Хайраа??

Хёнсо: -заа сүртэй юм! Харин ч ёстой хөөрхөн сонсогдож байна.

: -за за наадах чинь яахав. Хоёулаа хамтдаа хийж үзэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад хийвэл яаж байна?

Тэр үзгээ тавиад бодолхийлж байснаа "болох л юм" гэв. Би бүр бөөн баяр. Хёнсог тэвэрч хацар дээр нь үнсчихээд хувцсаа солиод гарахдаа бэлдэв.

Хёнсо хичээлээ хийнэ гэж үглэж байсан ч би хошуугаа унжуулсаар байгаад чирж гарав.

Бид үерхээд нээх удаагүй болохоор хийх зүйл гар, хөлийн хорин хуруунаас ч их байв. Заа яахав өнөөдөртөө багтахгүй бол маргааш нөгөөдөр гэж сайхан өдрүүд байна айн. Солонгосын маргааш дуусахгүй ээ хө.

Гэрээс гарахаасаа өмнө хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргав. Би бичье гэсэн Хёнсо "чи ах шигээ балиар бичдэг" гээд өөрөө бичив. Засс ахыг бодвол миний бичиг хамаагүй дээрдэг.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now