7р хэсэг

981 120 45
                                    

АААААААА~~

Хёнсо: -Аааа~ цаашаа цаашаа

: -өөрөө цаашаа тэнэг гахай минь!

Хёнсо бид хоёр хэн хэнийгээ нүцгэн байгааг мэдчихээд хөнжлийнхөө даавууг булаацалдаж тэрүүгээр нэг орилов.

Бүр совин татаад байсан юм. Яах гэж сөжүдвээ золиг гэж. Хёнсо бүр нэг зэвүүн баачка юм шиг санагдаад байсан юмаа.

: -хурдан хувцсаа өмсөөд гараач балай минь!

Хёнсо: -чи юу болсныг санаж байна уу?

: -адилхан уучихаад би яахаараа санах ёстой юм? Тэгээд ч угаасаа санамааргүй байна.

Хёнсо: -хоёулангых нь хэн хэн нь юу болсныг санахгүй байгаа юм чинь энэ талаар дурсахгүй өмнөх шигээ алалцаад л байж байя.

Хёнсо хувцсаа угласаар гадагш гарав. Цуцуцу хаашаа харж үхнээ! Энэ амьдралдаа ийм ичмээр байдалд анх удаа л орж үзлээ. Очиж очиж сургуулийн аяллаар шүү.

Хэсэг өөрийгөө харааж сууж байгаад хэдэн тас үсэрсэн нөхөд рүү зүглэлээ. Тэр хэд ядаж өрөөндөө ирээд болиулж болно шд. Би одоо яанаа?

Ямартай ч гарж бодол санаагаа цэгцлэх ухаантай хувцас хунараа энд тэндээс түүж авч өмсөв. Гадагш гараад нэг сайхан урт амьсгаа авчихаад алхаж байтал Хёнсо сууж байлаа.

: -энд юугаа хийгээд байгаа юм?

Хёнсо: -явах газар байдаггүй ээ. Бодоод байсан би бас тэр өрөөнд байдаг юм байна лээ гэснээ дагзаа майжив.

Өглөө хамт нүцгэн сэрчихээд "өө миний ширээний анд хамт сайхан унтъя" гэх байсан юм уу? Хөөж гаргахаа л бодно биз дээ.

Бүр харахаас ичээд болдоггүй гялс гүйж нөгөө хэдийн байшинд оров. Багш нар хүртэл сэрээгүй байхыг бодоход бас л ууж дээ янз нь.

Ангийн даргын байрласан өрөөнд ирээд хаалгыг нь түлхсэн бүр онгойхгүй байхаар нь хамаг хүчээрээ түлхсэн чинь Ёнүн ёолсоор сэрэв. Энэ нэг юм одоо байнга л газар шороо, шал шавхаан дээр өнхөрч явах юм.

Ёнүн: -ёоо хүн аллаа шдээ чи!

: -үхэх байсан бол чи аль хэзээний элэгний цирроз эсвэл гудманд унтаад хөлдөөд үхчих л байсандаг. Хүн ганц түлхсэний төлөө хугарлаа хариугүй!

Ёнүн: -заа за! Тэгээд авгай царайлаад үглээд байдаг шд. Ингэж байхаар хүүхэд гаргаад нөхөрт гар! Тэр чамд яг сайхан зохино.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now