Бид хоёр чинь одоо бүр чөлөөтэй харьцдаг болсон. Янз бүрийн юмаа нуухгүй хэлээд гадуур дотуур явахаар болвол надаас асууж энэ тэр. Цаадах чинь бас хурган хөөрхөн.
Ахын цалин буусан гээд бид хоёрт мөнгө өгч биднийг гадуур гарцгаа гэв. Одоо л нэг овоо хүний ах шиг аашилж байх шив дээ. Ай даа тэгээд ах сайн даа ч биш найз охиноо авчрах гэж байгаа юм. Тэрийг нь мэдсэн ч мөнгө өгсөн болохоор нь ганц удаадаа дуугүй өнгөрлөө.
Хёнсо одооноос хэмнэлттэй амьдрах юм гэсэн. Үнэтэй жимс ногоо иднэ гэж уйлахгүй, байнга чихэр зайрмаг идэхгүй шүү гээд загнаад л байсан. Цаашдаа хурим энэ тэр хийнэ, байр сав авна яана, яана ч гэлээ. Би зурагт хараад бүтэн сонсоогүй ээ.
Ямартай ч өнөөдөртөө ахын мөнгөөр сүүлчийн удаа намайг эрхлүүлэхээр болов. Хоолонд ороод, парк орж тоглоод, бүр сэтгэл хөөрөөд яг нэг таван настнууд шиг болчихсон алсыг харагчинд суув.
Янз бүрийн л юм идэж уулаа. Дугуй энэ тэр унаж бас хэсэг армаалахгүй бол болохгүй. Тэгсээр байтал өдөр өнгөрөөд, тэнгэр бүүдийж эхэллээ. Бороо орох нь дээ.
Биднийг замд явж байхад ганц хоёр бороо дуслаад, зам гэж ёстой лайтай түгжрээд. Автобусанд зогсож байгааг ч хэлэх үү. Дээрээс нь өдөржингөө тэнэчихсэн. Миний хүүхэд гэдсэн дотор яажшуухан байгаа бол доо.
: -хөөе, сараа?
Хёнсо: -яасан?
: -нарынх нь хөл өвдөөд байнаа.
Хёнсо: -өө тэгээд настай хүмүүсийг босгох юм уу?
: -манай зулзага бас өвдөөд байнаа.
Хёнсо: -өө за за. Би нэг арга бодохоос доо.
Тэр эргэн тойрноо харж байснаа ард сууж байсан эгчээс гуйв. Нөгөөдөх нь эхэндээ дургүй байснаа намайг хараад босов. Би яахав жаахан жүжиглэчихсэн юм.
Би ч сайхан сандал дээр тухаа олчихоод бас хурган жүжиглэв.
: -ёохх ингэж нэг суух гэж. Манай муу зулзага өвдсөн байх даа.
Хаяадаа энэ авгай нарыг бас босгож байх зүгээр. Орж ирчихээд хажууд ярваганаад зогсоод байдаг юм. Босож өгөхгүй гүрийе гэхээр одооны хүүхдүүд болоод явчихна.
Автобусанд суугаад явж байтал бороо ч асгараад эхлэв. Өө одоо яаж ганцаараа унтнаа. Ахыг л хань татахаас гэсэн ах гуай байдаггүй шүү. Ширээн дээр бас цаас үлдээчихжээ.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"