Хёнсогийн аав ээж ирсэнээс хойш 2 сар өнгөрлөө. Хүүхэд минь хэвлийдээ эрүүл өсөж торниж байгаа. Сарын дараа Хёнсо их сургуульдаа орно. Сүжин 2 сарын дараа төрөх болохоор Санён хажуунаас нь салахгүй бөөцийлөөд л гүйгээд байгаа. Жүнён маань гадаадад сургуульд сурахаар болж, Ёнүн араас нь явна гэсэн хүн л байна даа. Бид нар нэг иймэрхүү л байна. Бүгдэнгийх нь амьдрал яг сайхан төлөвшөөд бүгд байр сууриа олж эхэлсэн. Харин миний муу ах гэж их хэцүүхэн хүн байна даа. Найз охинтойгоо нэг муудлаа л гэнэ, нэг сайндлаа л гэнэ. Ах Хёнсо хоёр дээр нэг хамт гараад орж ирэхдээ хоёулаа шаал согтуу байсан шд. Тэгээд яахав хоёулаа таавчигдуулж байгаа юм.
Өнөөдөр бид хоёр эмнэлэг явна. Ахиад л уйлах юм шиг санагдаад байна. Тэр эмч бол үнэндээ надад таалагддаггүй. Намайг аймар загнаад байдаг хэрнээ хүний нөхөр лүү инээгээд л. Тэр их зэвүүнээ.
: Хёнсо? Би айгаад байна.
Хёнсо: юунаас вэ?
: эмчээс. Намайг аймар загнаад байдаг шд.
Хёнсо: би хажууд чинь байхад юунаасаа айдаг юм? Өнөөдөр уйлахгүй эмчдээ үзүүлвэл сар нь гоё юм авч өгнө шүү гээд толгой илэв.
Би толгойгоо дохичихоод хошуугаа унжуулав. Дандаа л хүнийг зайрмаг, шоколодаар дарна. Ойрд ер нь намайг үнссэн юм уу энэ? Гоё юм авч өгөхгүй ганц үнсээд тэвэрчихвэл би нусаа татаад л зүгээр болчихно шд.
Амьхандаа л өдөржингөө аргадуулж, үнсүүлэх гээд урдуур хойгуур нь гүйгээд, хошуугаа унжуулаад л яваад байхад хүнийг ерөөсөө тоохгүй юм.
: хөөе тэнэгээ!
Хёнсо: яагаад гэнэт хүнийг тэнэг мангар гээд байгаа юм?
: хнн би чамд гомдсон. Алдаагаа ухаарах хүртлээ надтай битгий яриарай за юу!
Хёнсо: хөөе би яасан юм?
: мэдэхгүй ээ мэдэхгүй.
Би түрүүлж алхаад гэртээ орж ирэв. Ядаж байхад өнөөдөр тэр нэг эмчийх нь сарын тэмдэг ирчихсэн юм уу хаашаа юм? Сар болгон очоод ганц үзүүлэхэд байнга хүн лүү уурлаад л. Эсвэл намайг албаар загнах гээд сарын тэмдгээ ирэх өдрийг миний хяналтын өдөртэй тааруулаад байдаг юм уу?
Өдөржингөө Хёнсог тоохгүй царайлаад ганцаараа уурлаад л суугаад байв. Тэр харин яагаад байгааг асууж, амттан чихэр жимс дөхүүлж өгөөд "хайраа" энэ тэр л гээд байлаа. Үнсээд, хайртай гэж хэлээд, тэвэртэл чинь уучлахгүй дээ.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"