: -Сүжин аа, Санён чамд үерхэх санал тавьсан уу?
Сүжин: -аль хэзээний. Яасан Хёнсо чамд санал одоо болтол тавиагүй л байгаа юм уу?
: -харин тиймээ. Би уг нь өчигдөр асуусан чинь тохиромжтой цагийг нь хүлээж байнаа л гэсэн.
Сүжин: -худлаа ярьж байгаа юм. Бантсандаа худлаа тэгж байхгүй юу. Нэг өдөр санал тавихад нь жоохон тоглоорой за юу.
: -хөөрхийг яах гэсэн юм.
Сүжиний бүтэхгүй хэдэн зөвөлгөөг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргачихаад ангидаа орж Хёнсогийн хажууд суув.
Хёнсо: -шалгалт энэ тэр хаяанд ирчихээд байхад хаагуур тэнээд байгаа юм?
: -өлсөөд юм идчихээд ирлээ.
Хёнсо: -за за одоо наад тоогоо бод. Миний хүүхэд чиний тархийг л битгий дуурайчихаасай даа.
: -чамайг л харин битгий дуурайгаасай. Шал мэдрэмжгүйг нь дуурайчихвал хэцүү шд.
Хёнсо: -дуугүй тоогоо бодоо!
: -тэгээд ямар ганцхан чиний хүүхэд юм уу?
Хёнсо: -бидний хүүхэд болов уу?
Байнга хүн загнана. Би ямар Мүн Хёнсогийн туршилтын туулай биш. Шинэ хэрүүлийн үг олохоороо л тэрийгээ над дээр туршдаг юм уу хаашаа юм.
Хүүхэд минь аавынхаа мэдрэмжгүй занг нь дуурайж болдоггүй юм шүү. Тэгвэл ирээдүйн хань чинь зовно за юу. Би ер нь ингэхэд хэнтэй юу яриад байнаа.
Хичээл тараад гэртээ очмооргүй сайхан тэнэмээр санагдаад болдоггүй Хёнсо, Жүнён хоёрынд ойрд очоогүй болохоор тэднийд гуйсаар байгаад очихоор болов.
Тэднийд ортол хоёр эрэгтэй биш, хоёр эмэгтэй амьдардаг юм шиг л цэвэрхэн байв. Энэ хоёр миний өрөөнд орж үзээд ухаан алдах юм байна л даа.
Жүнён: -ингэхэд Сүжин та хоёр төрөх болоогүй юм уу?
: -Сүжин 5 сарын дараа би 8 сарын дараа төрнө.
Жүнён: -пээх ямар удаан юм бэ? Хурдан төр төр.
: -би яаж болоогүй байгаа хүүхдийг төрүүлэх юм. Багахан дэмбэрэлтээрэй.
Хёнсо: -заза битгий хэрэлдээд бай.
Угаалгын өрөөнд нь ороод толинд хэсэг өөрийгөө зогсож харав. Үнэхээр таргалаж байгаа нь мэдэгдээд байх юм. Хэдий жирмээ ч гэсэн ганцхан сартай хэрнээ ингэж аймар жин нэмээд байхаар цаашдаа би яах болж байна айн. Хёнсо энэ тэр авгайгаа дийлнэ байгаадаа.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"