6р хэсэг

1K 134 50
                                    

Өнөөдөр бид аялалд явна. Өглөө гарахад ах бүр авгай цаашаа үглэж байгаа юм чинь. Тасраад уначихав, хэрэг тарив, тааруулж идээрэй, утсаар яриарай энэ тэр гээд л. Жоохон хүүхэд биш дээ ямар.

Жүнён Ёнүн хоёр намайг гэрээс ирж аваад сургууль руугаа хамтдаа явцгаалаа. Ёнүн 3 цүнхтэй, Жүнён 2 цүнхтэй би тэгсэн охин хэрнээ ганцхан цүнхтэй ч байх шиг.

: -та хоёр наад цүнхнүүддээ юу хийдэг юм бэ?

Ёнүн: -нүүр гарын тос, шампунь, үсний тос, үнэртэй ус, солих хувцас байгаа шд. Яав?

Үгүй ээ надаасаа илүү арчилгаатай юмаа. Би хажууд нь гараараа шороо малтаж байх шиг хаха.

Сургуулийн гадаа ирэхэд нээх том автобусанд бөөнөөрөө чихэлдчихсэн сууцгааж байв. Бас Хёнсо ирчихэж. Чамайг явна гэвэл би явахгүй л гээд байсан дандаа хүн цаашлуулж байдаг юм зүгээр.

Ойр хавиар суух суудал олдоггүй Жүнёнийг Хёнсогийн хажууд суучих гэсэн "чадахгүй ээ би энд тоглож байна, чи цаашаа цаашаа" гээд хөөчихөв. Тэгжил байхгүй юу!

Хаана суухаа мэдэхгүй тэр хавиар гүйгээд сүүлд Хёнсо гарнаас татаж өөр лүү гээ эргүүлээд
: -энд суучих гэв.

Яг тэр үед хэд хоногийн өмнө мэдэрсэн мэдрэмж ахин төрөх шиг болов. Хамгийн хачин нь гэвэл тэр зөвхөн Хёнсог харахад л мэдрэгддэг.

Би толгой дохин түүний хажууд суугаад худлаа хоолойгоо засаад ийш тийш харав. За байз юу гэмээр ч юм бэ дээ. Дээрээс хойш бараг юм яриагүй болохоор хэрэлдэх сэдэв ч олдохгүйнээ.

Хёнсо: -би чамайг ирчихээд яг ингэж тэнэгтэнэ гэж мэдсэн юм.

: -тэнэг ч гэх шиг!

Хёнсо: -суудал хадгалж байсан нь бурууджилдээ.

: -у-уучлаарай.

Хёнсо: -юунд??

: -за за мэдэхгүй ээ мэдэхгүй. Цаашаа хар!

Хёнсо намайг шоолж инээчихээд цаашаа харав. Хөөе зүрхээ Хёнсо ямар өнөөдөр анх удаа харж байгаа хүн үү? Юундаа ингэж хурдан хурдан цохилоод байгаа юм бэ?

Автобусанд ороод хэсэгхэн явж байгаад нойр хүрээд унтаад өгөв.

Нүдээ нээгээд харахад гадаа бороо орж, сэрүү даачихсан ихэнх хүүхдүүд унтацгааж байв. Байз байз... би өндийгөөд хартал Хёнсогийн мөрийг дэрлэчихсэн, Хёнсо цамцаа надад нөмрүүлчихсэн өөрөө атрилдаад хэвтэж байлаа.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now