4-р хэсэг

1.1K 148 34
                                    

: -эхнээс ярь даа!

Сүжин: -өглөө сэрсэн чинь нүцгэн цээжинд наалдчихсан байсан. Тэгээд өндийгөөд харсан чинь Санён байсан.

: -тэр өөрөө юу гэж байх юм?

Сүжин: -бүхнийг санатлаа хэн хэн нь дуугүй байцгаая гэсээн. Би өөрөө ч угаасаа юу болсныг санахгүй байна.

: -ёстой шал балай юм. Би очоод "чи муу яахаараа санаддаггүй юм" гээд зодоод өгөх үү?

Сүжин: -тэнэгтээд байгаач! Би өөрөө зохицуулчих болохоор битгий оролцоорой.

Энэ хүмүүс чинь яаж амьдраад байгаа юм бэ? Сургуулиа ч төгсөөгүй нусаа хацартаа наасан бацаанууд юм байж. Үгүй энэ одооны хүүхдүүд үү? Аяаяа заа Сүжин яахав би өөрөө тэгчихээгүй нь яамай даа.

Гэртээ орж ахтай тогоо шанаганы хэрүүл хийж байгаад өрөөндөө ороод хичээлээ хийхээр суув.

Ааш энэ юу билээ? Агшаасан будаанууд чинь яахаараа тоо үсэг холиод хаячихдаг байна! Бүр үсэгнээс үсэг хасаж нэмээд, үржиж хуваагаад тоо гаргачихсан ч байх шиг. Болихоос олигтой ахтай, заагаад өгчих найзтай байсан бол ингэж хог дээр үсрэхгүй л дээ. Найзууд нь хиаяараараа дүүрчихсэн тэнэг улс, ах нь болохоор улаан шугамдаа сул орон зайд нь чихэгдэж орсон гээд л. Аав ээжийн ч буруу юм уу? Ер нь аав гайгүй ухаантай л юм шиг харагддаг шд. Хоёул хоёулаа ээжийнхээ тархийг дуурайна гэж баймааргүй юм даа.

Нэг мэдсэн хичээлээ давтаж байгаад аав ээж, өвөө эмээ, элэнц хуланцаа ярьчихсан сууж байв. Утас дуугарахад л нөгөө баахан бодлоосоо салав.

Энэ миний дугаарыг хэнээсээ олсон юм бол? Нэг л их тэнэг мангар, донтой гээд байсан дугаар олоод залгаж байх шив.

: -яав?

Хёнсо: -мэнд ус ч байхгүй шүү!

: -юу ярих гээв?

Хёнсо: -багш чамайг надад даалгасан. Чамайг даалгавраа хийсэн үү гэж асуухаар залгалаа.

: -хийчихсээн. Хариу нь элэнц хуланцаас дамжиж ирсэн ах бид хоёрын гацалттай тархи гэж гарсан.

Хёнсо: -мэдсэн юмаа. Яасан чиний шатчихсан сэтгэддэггүй тархиа удам руугаа чихэх гээ юу?

: -тэгээд миний буруу юм уу?

Хёнсо: -заа за. Ахиад хэрүүл болох нь. Би танайд очих уу, чи манайд ирэх үү?

: -давар хөөе. Би очиж доошоо орохгүй.

Хёнсо: -за за би очлоо.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now