Хадам аав ээж хоёр миний төсөөлснөөс шал ондоо хүмүүс байв. Яриа хөөрөө ихтэй, ер нь яг миний аав ээж байхаар хүмүүс байна. Хадам ээжийн яриа бол яг би шүү.
Х.ээж: -би анх Хёнсогийн аавтай цэнгээний газар танилцаж байсан шд. Анхны хайрдаа хаягдаад уучихсан байсан. Тэгээд эдний аавтай таараад, энэ гэж нэг юм намайг мөргөөд би хөхөртөл нь зодож билээ. Тэгээд л танилцсандаа.
Х.аав: -за тэгээд хөөрөөд хамаг юмаа яриад байх юм.
Хадам ээж ирээд ганц хундага вино задалсан юм. Тэгсэн өөрөө бараг ганцаараа уучихсан. Жоохон халаад хацар нь улайчихсан л яриад байгаа. Хөөрхөн ч юм шиг.
Хёнсо ээжийгээ миний өрөөнд унтуулчихаад, аавтайгаа зочины өрөөнд хундага юм ууж суух хооронд би гал тогоонд аяга тавгаа угаагаад, гэрээ цэвэрлэв. Ямартай ч манай хадмууд яг л Хёнсо бид хоёр шиг юм.
Би гал тогоондоо цэвэрлэгээ хийж байгаад тэдний ярьж байгааг сонсчихов.
Х.аав: -миний хүү эхнэр хүү хоёроо бүхнээс илүү жаргалтай байлгаарай.
Хёнсо: -ойлголоо ааваа.
Х.аав: -аав нь ээжийг чинь чамайг тээж байхад тэр болгон амттай юм авч өгч чаддаггүй, эгчид чинь живх ч авч өгөх мөнгөгүй байдаг байсан. Жаргалтай байлгана гэж эмэгтэй хүнийг авч суудаг нь эрэгтэй хүн, эцэг хүний үүрэг шүү. Эмэгтэй хүн хайр халамж хүсдэг. Даашинзыг нь тайлахаас өмнө хүрмийг нь өмсүүлж сурах хэрэгтэй байдаг юм. Сайхан амьдраарай миний хүү.
Хёнсо: -ойлголоо ааваа. Би Жонсу, хүү хоёроо бүхнээс илүү жаргалтай байлганаа.
Тэр хоёрыг хөндлөгөөс харж зогсож байсан би тэсэлгүй нулимс унагав. Би яаж яваад ийм сайн хүнтэй суучихдаг байна даа. Аав нь хүртэл ийм уужуу сэтгэлтэй байх ч гэж.
Хёнсогийн аав миний өрөөнд ээжтэй нь унтах гээд орсон бол Хёнсо бид хоёр буйдан дээрээ тэврэлдээд хэвтлээ.
Хёнсо: -хайраа?
: -за?
Хёнсо: -би өмнө нь нэг ч удаа хүнтэй үерхэж байгаагүй. Дурлаж ч байгаагүй. Гэхдээ чи надад хайрлах, гэр бүл байх, хариуцлагатай эр хүн байхыг зааж өгсөн. Энэ дэлхий дээр юу ч болсон бай би хүү та хоёрын талд. Миний нар. Хайртай шүү.
: -би чамаас ч их хайртай.
Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол тэр өдөр сөжүдэх байсан юм байна. Үгүй ээ Хёнсог хажуудаа авч суудаг үе. Тэгэхэд Хёнсог өөр суудал руу явуулчихсан бол өөр хүнийх болчих байсан ч юм билүү. Тэр өдөр хэрэлдэж ангийн үүдэнд гараа өргөж суугаагүй бол бид зүгээр л найзууд, эсвэл өстөнгүүд болчих байсан биз. Бидний үерхэлд би л суурийг нь тавьжээ дэа айн?
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fanfiction"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"