3 хоногийн аялал будлианаар дүүрэн байсан ч бүтээсэн дурсамж илүү их байлаа. Сүжин Санён хоёр аав ээжүүд болно гэдгийг бүгд мэдчихсэн байсан. Би хэлээгүй л дээ. Уг нь хэлсэн юм. Гэхдээ тэр үед бүгд согтуу байсан л даа. За тэгээд цааш нь ярьвал Ёнүн нөгөө ангийн жижигхэн Буёнтой үерхдэг болсон. Тэнгэр газар шиг ялгаатай хоёр юм. Нэг нь мангар жижигхэн нөгөө нь мангар өндөр. Ёнүн хөөрхий минь загнуулаад нарны халхавч болоод л явах нь дээ.
Буцахдаа автобусанд хоёр анги холилдоод явцгаав. Намайг орж ирэхэд нөгөө ангийн Чанмин хамт суухыг уриад би ч зөвшөөрөөд хамт сууцгаалаа. Удалгүй нөгөө Хёнсо ч орж ирээд нөгөө ангийн Сэжонтой нийлж бидний хажууд сууцгаалаа.
Эхэндээ би тэднийг нээх хүндээр тусгаж аваагүй л дээ. Тэгсэн бүр үнсэлцэхнээ хоёр золигнууд. Яагаад ч юм уур хүрээд би Чанминтай ойртоод, наалдаж, найланхайтаад байсан Хёнсо хажууд хоолойгоо засаж Сэжонтой улам наалдав. Энэ одоо надтай үзэлцэх гээд байна уу?
Шарандаа нөгөө муу Чанминийг чинь дэрлэж хэвтээд "хоёулахнаа кино үзье" гээд хэлчихсэн Хёнсогийн гайхаж байгааг. Чи өөрөө л эхэлсэн за!
Тэгсэн Чанмин бүр дүрдээ орчихсон "би ёстой гоё газар мэднэ, дараа нь хоолонд орох уу?" энэ тэр гээд явж өгөв. Итгээд байгаа юм байхдаа. Энэ бас юмтай гар байна шд.
Хёнсо бүр Сэжоны гарнаас бариад авдаг байна шүү! За гайгүй дээ.
Би Чанмины нүүрэнд тулаад "өөр хүнгүй хоёулахнаа шүү" гэж эрхэлсэн өнгөөр ярив. Тэгсэн Хёнсо бүр аймар сүртэй босч ирсэнээ хөмсгөө зангидаад бүр хойно очоод суучихав. Хохино за! Намайг эхэлж уурлуулчихаад. Харин би л уурлах ёстой байх шүү. Гарнаас нь атгаад л, инээлдээд байсан даг.
Би ч Хёнсох яваад өгөхөөр нь жүжиглэхээ болиод Чанминийг түлхэж холдуулав. Арай хэтрүүлчихсэн юм болов уу?
Автобус яваад бүх хүүхдүүд бууцгааж нөгөө ангийхан явцгаав. Бид хэд юу хийхээ ярилцаж эцэст нь манайд очихоор болцгоосон юм.
Жүнён: -энэ Хёнсо яачихав? Түрүүнээс хойш уурлаад байх юм?
: -би яаж мэдэх вэ? Өөрөөс нь очоод асуухгүй юу!
Жүнён: -чи бас яачихаваа? Хэрэлдчихсэн хосууд шиг л хоёр талд маяглаад байх юм.
Нээрээ би ер нь яагаад уурлаад байгаа юм? Яг тэнэг болчихож л дээ.
Гэрт ирэхэд ах байхгүй гэр орон будаа болчихсон байлаа. Найз нараа авчирж шоуджилдээ.
YOU ARE READING
*Strange Thing... Kevin Moon*[complete]
Fiksi Penggemar"чамд бол дээрэлхүүлэхгүй шүү, айн!" "чи дөнгөж гадаадаас ирсэн юм чинь дээрэлхсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй угаасаа чамтай суух юм чинь" "чамтай сууснаас чөтгөртэй суусан нь дээр байлгүй" "би чөтгөр шдээ мухаха"