15р хэсэг

878 111 72
                                    

Зуны дунд сар болоод ч тэрүү гадаа гарав уу үгүй юу шатаж урсчих гээд л байдаг болж. Ядаж байхад Хёнсотой наалдах гэж зовчих юм зүгээр. Аая худлаа худлаа. Би өөрөө наалдаж халуун дургүйг нь хүргэж нэг уурлуулдаг юм. Тэгээд уучлалт гуйгаад намайг тоохгүй байвал араас нь би уурлаад, сүүлд нь Хёнсогийн буруу болж надаас уучлалт гуйдаг юм. Бид хоёр нэг тиймэрхүү.

Ах аялалаасаа ирээд нүүрс лугаа адил харалчихсан, найз охиных нь будаг нь дуусчихсан гээд бас нэг хөрслөг бор шал танихгүй хүүхэн ирнэ лээ. Хөөрхий халуунд будаг нь урсаад байн байн нэмж будаад будаг нь дуусчихгүй юу. Гэхдээ бас яах вэ, будаггүй хөөрхөн л юм. Гэсэн ч намайг гүйцэхгүй гэж манай нөхөр хэлсэн юм чинь!

Санён Сүжин хоёр гуай бас ууланд гарна гэсэн. Хоёр талынхантайгаа, бүр хамаатнуудаараа явна гэхээр нь би ганц юмнаас ч болов дутъя гэж бодоод үлдлээ шд.

Ёнүн Буён хоёр хэрэлдэж байгаад хөөрхий муу Ёнүн маань хаягдсан даа. Угаасаа Ёнүн тэнэг болохоороо л тэнэгтэж байгаад хаягдсан. Хүн мэдээд байхад бас худлаа "би хаясан" гэж онхолдож байна лээ.

Жүнён аав ээж дээрээ очно гээд 7 хоногийн өмнө явсан. Би бас л нус нулимстайгаа холилдон байж явуулсан даа. Миний найз чинь яах вээ сэтгэлээрээ цайлган юм байгаа юм. Би Хёнсог байгаагүй бол Жүнёнтой сууя гэж боддог байсан шүү. Ямар азтай золиг нь миний найзтай суух бол доо.

Ер нь их хуралд гараад 2 нөхөртэй болох хууль батлаад Жүнёнийгээ өөрийн болгочихдог юм уу? Заа тэгээд миний гаргасан санааг хэдэн мулгуу нөхөд маань л дэмжих байх даа. За тэр яахав ээ! Хёнсогийн аав ээж маргааш ирнэ. Юун улс төр бодож суух. Хадмуудтайгаа уулзах нь.

Өдөржингөө хадмууд ирэх сургаар дэлгүүр гарч идэж уух юм цуглуулж, маргааш ижий аавдаа юу хийж өгөхөө бодов.

Интернетээс баахан л юм хайж хэрэгтэй бүхнийг нь бэлдээд маргааш өмсөх хувцас хунар ч бас авав. Хадмууддаа юм өгөхгүй бол бас болохгүй. Ирж бэр гуйх гэж байгаа юм болов уу? Намайг ирээд  загнах гэж байгаа юм болов уу? Намайг биш хүүгээ л загнах байлгүй дээ. Эсвэл ахыг загнах хэрэгтэй. Дүүгээ хараагүй гээд. Би ер нь юу л бодоод байна даа.

Миний хүүхдээ өвөө эмээтэйгээ уулзах нь. Ээж шигээ сандарч болохгүй шүү хүүхдээ. Хёнсо бид хоёрыг сал энэ тэр гээд надруу мөнгө шидээд, салахгүй гэсэн ус цацвал яанаа? Юмыг яаж мэдэхэв. Урд нь уух юм тавихгүй ээ.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now