10р хэсэг

967 134 63
                                    

Өнөөдөр багш давтлага өгөхөө больчихсон гэсэн болохоор бид хоёр гадуур хальтхан гарахаар болцгоов. Түрүүнээс хойш л гарнаас бариад яваад байхаар надад ямар байна гэж бодож байна та нар. Зүрх яг цээжнээсээ сугарч гарч ирэх гээд ч байгаа юм шиг.

Хёнсо: -нээрээ өчигдөр багахан судалгаа хийж үзсэн. Жирэмсэний хяналтанд ордог юм байна лээ. Хоёулаа маргааш явж үзэх үү?

: -сайн мэдэхгүйнээ. Аав ээж явуулахгүй бол яах юм?

Хёнсо: -ер нь байна аа? тэр явж байснаа зогсоод өөдөөс минь хараад хоёр гарнаас атгав.

Хёнсо: -орой аав ээжид чинь үнэнээ хэлчих үү?

: -айгаад байна. Чи яасан зоригтой юм?

Хёнсо: -нуугаад л байх юм уу? Хэзээ нэг өдөр мэднэ. Эртхэн алуулчихсан нь дээр.

: -за за ойлголоо. Орой очицгооё.

Бид хоёр ойрхон цайны газар орж бялуу идчихээд сайхан ундаа уучихаад манайх руу хамтдаа явцгаалаа. Бүр амьдралдаа хэзээ ч ингэж айж байсангүй ээ. Айсандаа зүрх савлаад ядаж байхад Хёнсо гарнаас барьчихсан. Айх догдлох хоёроо ч ялгахаа больчихлоо.

Гэрийн гадаа ирээд нэг сайхан гүнзгий амьсгаа автал Хёнсо "битгий айгаад бай тэнэгээ!" гэв.

Айдаггүй хүмүүс сайхан юм өө.

Гэрийн хаалгыг татаад л үглүүлэхдээ бэлтгэлтэй байтал аав ээж хоёр бүр ширээ засчихсан байдаг шүү. Одоо ярьшиг шууд бэр гуйчихдаг юм уу.

Ээж: -өө та хоёр ирэв үү? Сууцгаа.

Хёнсо хоёулантай нь мэндэлчихээд намайг загнан байж авсан хэдэн тор юмаа ээжид өгөв. Цаашдын амьдралдаа хадгалах мөнгөө манай ээжид үрчих юм.

Аав: -за хүү өөрийгөө танилцуулна даа.

Хёнсо: -намайг Мүн Хёнсо гэдэг. Канадаас ирсэн. Кэвин гэж дуудсан ч болноо.

Ээж: -аав ээж хоёр нь хаана байдаг юм?

Хёнсо: -бүгдээрээ гадаадад байдаг. Би энд найзтайгаа амьдардаг.

: -нөгөө Жүнёнтой чинь амьдардаг шд.

Ээж: -би уул нь Жонсуг Жүнёнтой сууна гэж боддог байсан шд.

Ээж минь буруу газраа буруу л юмаа яриад байна даа.

Хамт хоол унд идээд овоо дотно болцгоогоод манай сар ч биеээ барихаа болиод аавтай инээлдээд л хов базаад байв. Тэгсэн гэнэт дотор эвгүйрхээд уналаа шүү. Яг хордлого өгөөд эхэллээ.

*Strange Thing... Kevin Moon*[complete]Where stories live. Discover now