XII

5K 373 17
                                    


Пак Жимин гэгч яагаад ийм нууцлаг юм бол.

Машинд сууснаас хойш амнаасаа нэг ч үг цухуйлгахгүй байгаа түүнээс үнэхээр их айж байна.

Магадгүй намайг ор сураггүй алга болсон эсвэл өөр залуутай гадаа хамт зугаалж байсан эсвэл бүр дургүй хүнтэй нь уулзуулчихсан болохоор уурандаа багтарч ядаад намайг яаж зовоох тухайгаа төлөвлөж байгаа юм болов уу?

Ядаж ганц үг дуугарчих л даа.

Ийн машинд чимээ аниргүй явж байх үед утсанд танихгүй нэгнээс дуудлага ирэв.

"Гэртээ болгоомжтой харисан уу?"

"Уучлаарай хэн бэ?"

"Сая танилцсан шүү дээ.Ким Жунин."

"Ким Жунин гэнэ ээ?
Миний дугаарыг яаж..."

Гэнэт Жимин утсыг минь булааж аваад унтраах товчин дээр дарчихав.

Дахин л нэг ойлгомжгүй үйлдэл.

Тэр гэртээ ирэх хүртэл юу ч дуугараагүй ба утсыг маань ч өгсөнгүй.Утсаа авах талаар асуугаад ч нэмэргүй байх.

______________________

Өглөө сургуулийн хаалгаар орох агшинд Жонгүгтай мөргөлдчихсөн.

Би одоо түүнээс айгаад байна уу даа?.

Тийм ээ,Төсөөлж ч байсангүй.Ингээд Жон Жонгүгтай танихгүй хүмүүс шиг зөрж байгаагаа.

Танихгүй хүмүүс болох болохдоо намайг тийм завхай охин гэж бодоод салчихлаа шүү дээ.

Ядаж үүнийгээ тайлбарлавал эргээд хэвэндээ орох болов уу?

"Жон Жонгүг"

Түүний нэрийг дуудвал сонссон ч үгүй хажуугаар зөрөн гарлаа.

Мэдсэн юм.

Үнэхээр л надад дургүй болчихсон бололтой.

____________________

Шөнийн 12 цаг өнгөрч байхад би шинэ цамцны загвараа зурж байлаа.

Нэг нуглаас зурахын тулд олон дахин баллуурдаж байгаа өөртөө уур хүрэн галзуурчих шахан сууж байв.

Гэнэт хаалга аяархнаар нээн Жимин орж ирэв.Удалгүй ардаас тэврээд нүүр нь хүзүүнд минь шигдэх ба бага зэргийг архи сэнгэнэж байлаа.

Энэ үед цочсондоо эсвэл ямар нэгэн өөр мэдрэмжинд болоод ч тэр үү? Өнөөх зүрх гэгч эрхтэн нь секундэд 3,4н удаа хүчтэйгээр цохилж байсан гэхэд буруудахгүй л болов уу?.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now