III

6K 432 5
                                    

Бид явсаар гэрийн үүдэнд ирлээ.Харин би өнөөх харгис эрийн машин гадаа байхыг олж хараад гэнэт гэрээс гарах ёсгүй байснаа санах нь тэр.

Энэ богино хугацаанд аль хэдийн айдас нөмрөн авч гар салганан хүйтэн хөлс цуваад эхэлчихэв.Тэр одоо уурлаж байгаа байхдаа?.

"Жонгүг,Би орлоо."

Бушуухан түүнтэй салах ёс хийгээд хаалгаар ороход үйлчлэгч эгч угтан авав.

Гэр тэр чигтээ нам гүн байх ба эрэгтэй хүний хоёр гутал байхыг олж харан том өрөө рүү орвол Жимин тамхи уушиглан суух ба нөгөө гуталны эзэн нь Тэхён ах байв.

"Сайн байна уу?"

Ким Тэхён гэх хүнийг харахаар нэг л өөр мэдрэмж авдаг.Найдаж болохоор эсвэл итгэл дааж чадахаар тийм л хүн шиг санагддаг.Пак Жимин гэх харгис эрээс тэс ондоо мэдрэмж төрүүлдэг.

Энэ удаад тэр зүгээр л инээмсэглэлээ.

"Суу."

Гэхдээ энэ хүний хэлсэн үгнээс болоод аз жаргал минь тэр дороо сарничихсан юм.

Пак Жимин гэгч нүдээрээ өөрийнх нь хажууд суухыг заасан ба одоог хүртэл амнаасаа утаа савсуулсаар л байв.

Харин энэ хүнийг харахаар айдаг.Бүр толгойдоо түүнд яаж алуулж байгаа тухайгаа ч бодоод амждаг.Гэхдээ хэн ч харсан энэ аймшигтай залуу надаас уучлалт гуйж,намайг тэврээд зогсож байсан гэдэгт итгэхгүй байх.

Хажууд нь болгоомжтой очоод суутал тэр гараа аажмаар хүзүүний ардуур явуулан мөрөн дээр тавьчихав.Удалгүй чих рүү ойртон

"Үнэхээр миний хэлсэн зүйлийг ойлгоогүй хэрэг үү?"

Тэр өөрийнх нь зарц,утсан хүүхэлдэй нь болсон гэдгийг асуугаад байна уу?

"Намайг уучлаарай."

Хэрвээ би түүнээс буруугаа хүлээгээд уучлал гуйвал энэ аймшигт харцыг нь болиулж чадах болов уу л гэж бодсон юм.

Хариуд нь тэр энэ том байшинг цуурайттал чангаар инээв.Энэ үйлдэлд би гайхсан ч Тэхён зүгээр л хундгатай дарсаа шимэн хоосон харцаар шал ширтэн сууж байв.

"Чи намайг тэнэг гэж бодоогүй биздээ!"

Би түүнийг улам уурлуулснаа сая л ойлголоо.Гэхдээ яагаад?.Уучлалт гуйх тийм тоглоом шиг зүйл юм уу?

Намайг юу ч дуугарсангүйд тэр бүр ч уурлан гарнаас минь чирэн өөр өрөө рүү орохоор зэхэв.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now