XI

5.1K 367 19
                                    


"Та хэлээд өг.Намайг тийм охин биш гээд Жонгүгт хэлээд өг л дөө.Би завхай хүүхэн биш.Тийм биздээ?"

Энэ бүхний учрыг Пак Жимин гэгч л тайлж чадна гэж бодсон минь энэ.Тиймээс л арай ядан үг нийлүүлэн гуйж зогстол тэр гэнэт өөрийгөө надаас холдуулаад өнөөх хүйтэн харцаараа харах нь тэр.

"Үнэхээр залхмаар мулгуу юм аа!.Чи анхнаасаа надад зарагдсан шүү дээ.Одоо ч би чамайг найзууддаа ээлжлээд өгчихөж чадна.Тийм болохоор чи аль хэдийн завхай хүүхэн болчихсон."

Үгүй! Үгүй.Би тийм хүн биш.Би бол Кан Еэрим.Хүүхэн биш охин.Яагаад бүгд намайг хүүхэн гээд байгаа юм бэ!.

Түүний энэ үгийг сонсоод хаашаа ч хамаагүй гүйж эхлэлээ.Магадгүй ямар нэгэн хурдтай машин гарж ирээд эсвэл харанхуй ой руу ороод эсвэл зүгээр юу ч хамаагүй гарж ирээд намайг энэ амьдралаас аваад яваасай л гэж хүссэндээ тэр байх.

Гэхдээ энэ бүх бодлыг минь тэр зогсоочихсон.Пак Жимин чи хаанаас гарж ирсэн чөтгөр вэ?.

"Кан Еэрим ухаан орж үз.Над руу хардаа.Ийм үзэсгэлэнтэй царайг хөрсөнд булахыг тэгэж их хүсээд байгаа хэрэг үү?"

"Тиймээ.Амьдрах хүсэл нэг ч алга байна.Дэлхий дээр яг л ганцаараа байгаа юм шиг.Сүүдрээс минь өөр надтай цуг байж халамжлах хүн байхгүй болсон болохоор үхэхийг хүсэж байна."

Намайг ингэж хэлэхэд тэр харцаа зөөлрүүлээд гарнаас минь атгав.

"Тэгвэл би юу юм?"

Тийм ээ,Пак Жимин чи юу юм?.Чи миний хувьд хэн юм бэ?.

"Та хэзээч Жон Жонгүгыг гүйцэж чадахгүй.Миний хувьд"

Ингэж хэлтэл тэрээр атгасан гараа улам чангаруулаад

"Үзээд алдах уу?Кан Еэрим.Найз охин минь бол!"

Үнэхээр галзуу юм.Тэгэж их мөрөөдсөн үерхэл ингээд эхэлчих гэж үү?.

Итгэмээргүй юм.Би энэ баян харгис эрийн найз охин.Бодоход ч инээд хүрч байна.Би зүүдлээгүй биздээ?.

"Ойлголоо,Зөвшөөрсөн гэж ойлголоо."

Тэр ийн хэлээд хүрмээ надад нөмрүүлэн машиндаа суулаа.

Гэхдээ чи яах гэж ингээд байгаа юм?.Намайг аврах гэж тэр үү?.

Энэ бүхэн чинь эцэст нь надаар тоглож дууссан ч бай бүх зүйлд баярлалаа л гэж хэлмээр байна.

_____________________

Өнөөдөр ямар өдөр байсныг дурсмааргүй байна.Зүгээр л миний амьдралын нөгөөх нэг л хэцүү,ямар ч утгагүй амьдрал.Цаашдаа ч үргэлжилсээр байна байх...

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now