XIX-The End

6.1K 516 63
                                    


Гэрийнхээ хаалгаар орвол цаанаа л нэг амар тайван зөвхөн минийх гэх орон зай.

"Чамд сонголт өгье.Энд үлдэх эсвэл эндээс бүр мөсөн явах."

Хамгийн сүүлд Ким Тэхён гэгчийг хэлсэн энэ үгс намайг маш их бодолд оруулсан ч эцэст нь ингээд гэртээ ирчихсэн болохоор бага ч гэсэн нэмэр болж байлаа.

Нааш ирэх замдаа их олон юм бодсон.Гэхдээ хамгийн чухал нь хүн сэтгэлээ л дагадаг юм байна лээ.

Жимины бүх зүйлсийг мэдсэн ч энэ одоо өнгөрсөн зүйл шиг мэдрэмж.

Түүний энэ хүртэл хийсэн зүйл нь миний сэтгэлийг эргүүлэх биш харин түүнээр бахархах сэтгэлийг минь илүү бадрааж байсан юм.

Би дэндүү тэнэг.Ухаан муутай харагдаж болох ч тархи сэтгэл хоёрын сэтгэл л дийлдэг шүү дээ.

________

Хувцсаа солин шууд л Жон Жонгүг рүү тэмүүлсэн юм.Гэрийнх нь гадаа ирээд хонхыг нь дарах гэтэл хаалга нь онгорхой байж байх нь тэр.

Ямар хэрэг болоод хаалгаач хаагаагүй байдаг билээ?.

Тэдний өрөөний хаалга багахан нээлттэй байх ба нууцхан яриаг нь чагнаж болох хангалттай боломжтой байв.

"Жонгүг.Хоёулаа аав ээж болсон."

" Үнэн биздээ.Надаар тоглоогүй биздээ Миёон."

Тэд ийн ярилцан удалгүй Жонгүг түүнийг өргөн агаар дээр эргүүлэх ба өрөөнд тэдний жаргалтайгаар инээлдэх дуу цуурайтаж байлаа.

Эндээс би ойлгосон.Жонгүг минийх биш шүү дээ.Яагаад одоог хүртэл түүнд намайг гэсэн өчүүхэн ч болов сэтгэл байгаа гэх худал төсөөллөөрөө өдийг хүртэл хайрласаар ирсэн юм бэ?.

Түүний сэтгэлд энэ Миёон гэх охин дүүрчихсэн байхад би яагаад өөрийгөө нэг буланд нь чихэх гэж оролдож байсан юм бол?.

_______________

Нэг л мэдэхэд харанхуй болсон байх ба орон дээрээ тоо томшгүй их бодолд автан хэвтэх минь үнэхээр залхмаар санагдаж байв.

Дахиад л нулимс...

Болдог бол энэ нулимс гэгч зүйлтэй үерхчих юмсан.Ядаж ганцаардахгүй,намайг аргадна тийм биз.

Гэнэт утасны хажууд байх нэрийн хуудсыг олж харлаа.

Ким Тэхён хүргэж өгөхдөө үлдээгээд явсан юм.

Хаа нэгтээ надтай адил ингээд шаналаад байж байгаа хүн байдаг болов уу?.

_______________

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now