XVII

4.5K 383 36
                                    


Хайртай гэчихээд өөр эмэгтэй дагуулаад өрөөндөө ордог хүнийг анх удаа л харж байна.

Юу гэсэн үг вэ?.Өөр эмэгтэй байсан юм бол яагаад намайг энд ингэж хорьж байгаа юм!.

Яг хэдхэн минутын дараа өнөөх эмэгтэй хувцсаа хам хум өмсөн гараад явчихав.

Байз!.Энэ хаалга онгорхой хэрэг үү?.

Гэнэт толгойнд минь зугтах бодол эргэлдэж өнөөх эмэгтэйн араас хар хурдаараа гүйв.

"Гуйя.Намайг аваад яваач."

Үүдэнд машиндаа сууж байхад нь амжиж зогсоон ийн хэлвэл тэр эмэгтэй хариу ч өгөлгүй хаалгаа хаагаад хөдөлчихлөө.

Машины улаан гэрэл явсаар алга болоход би арга мухардсан юм.

Энэ харанхуй ойгоос яаж ганцаараа гарч чадах билээ.

Эргэн харвал орох эсэхдээ эргэлзэнэ...Энд үүрд хоригдчихвол яах вэ?.Энэ магадгүй надад өгч байгаа ганц боломж ч юм билүү гэж бодон хөл өөрийн эрхгүй машины явсан мөрөөр гүйж эхэллээ.

Гүйсээр л...

Гүйсээр л...

Нэг мэдэхэд энд тэндгүй ой мод байх ба сарны гэрэлд бүдэгхэн үзэгдэж байв.

Өнөөх машины замаар яваад л байвал яваад л байх юм шиг санагдаад хэсэг зогсон ажсан минь энэ.

Одоо л нөгөө айдас гэгч зүйл нь бага багаар урган гарч ирэх шиг.

Хаашаа харна шигүү ой байх ба байшингийн бараа бүрэн тасарсан нь улам айлгаж эхлэв.

Гэнэт нэгэн модны цаана цагаан гэмээр нүд шиг зүйл харж байхыг олж харах нь тэр.Айсандаа шууд л хаашаа ч юм орилсоор гүйхэд өнөөх зүйл ч хойноос гүйх нь улам аймар.

Зүрх минь зогсох нь уу гэлтэй үнэхээр хүчтэй цохилж байх ба газар бүдэрч унаснаар бараг л зогссон юм.

Нөгөө хөөсөн зүйл рүү эргээд хартал нэг жижигхэн амьтан шиг зүйл байв.

Бүр ойртвол бурхан минь гэж туулай байж.

Энэ бяцхан туулайнаас болж үнхэлцгээ  хагартал айсан гэж үү?.Итгэж чадахгүй нь.

Гэхдээ би одоо хаана байна аа?.

Бурхан минь би төөрчихөж!.

Энд тэндгүй өндөрт ургасан мод байх ба өнөөх хэрээн гуаглах дуу ч мөн сонсогдож байв.

Ингэж болохгүй юмсан.Аль болох тайван байхыг хичээн ирсэн зүг рүүгээ буцахаар яаравчиллаа.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now