X

4.9K 380 37
                                    



Шууд л би төөрөгдөлд орчихсон.

Яагаад намайг тэгэж их зовоож,тамлаж байсанг нь мэдсээр байж шууд Жон Жонгүг гээд хэлчихэж чадахгүй байгаа өөрийгөө гайхаж байлаа.

Гэхдээ Пак Жимин миний хувьд үнэ цэнэтэй хүн шүү дээ.Бүр ямар их хайртай билээ дээ.

Магад чамд үнэхээр их хайртай бололтой,Пак Жимин.

________________________

Удалгүй эмнэлэгээс гарч хичээлдээ явсан.Гэхдээ Жонгүг үнэхээр сонин болчихсон.

Үнэндээ тэр Миёон гэдэг охинтой үерхсэнээс хойш надтай үг солилцохоо больчихсон.

Гомдмоор юм аа Жонгүг.Найз охинтой болоод намайг мартчихаж байгаа хэрэг үү?.Эсвэл өөр шалтгаан байна уу?.

______________

Үйлчлэгч эгч өнөөдөр чөлөө авсан учир яах аргагүй оройн хоол хийхээр болов.

Энд ирснээс хойш нэг ч удаа хоол хийх байтугай гал тогооны өрөө рүү ч зүглэдэггүй байсан надад яг л төөрдөг байшинд юм хайж байгаа юм шиг л санагдаж байв.

1 цаг...

2 цаг...

3 цаг...

Эцэст нь нэг юм ширээг дүүргэх хоол арай ядан хийхэд үүнтэй зэрэгцэн Жимин ч ажлаасаа ирэв.

"Бага зэрэг түлэгдсэнийг эс тооцвол дажгүй амттай байх."

Намайг ийн хэлэхэд тэр хальт амсчихаад инээв.

"Дахиж хоол хийх хэрэггүй!"

Хүсэн хүлээсэн үг минь энэ байгаагүй нь мэдээж.Гэхдээ тийм л амтгүй байсан юм бол бүгдийг нь дуустал идэх хэрэг байсан гэж үү.Инээдтэй юм.

Өмнө нь үргэлж заавал аягандаа үлдээдэг байсан юм.Харин одоо аягаа долоох шахам юу ч үлдээлгүй хоосолчихож.

Худлаа хэлэх хэрэггүй дээ.Үнэхээр амттай байсан.

________________

Заримдаа үнэхээр өөрийгөө ойлгохгүй юм.Нэг мэдэхэд би түүнийг надад ямар их муу зүйл хийж намайг зовоож байсныг нь мартчихдаг.

Бүр юу ч болоогүй мэт.Түүнийг үзэн ядах хэдэн зуун шалтгаан байхад яагаад юу ч болоогүй мэт царайлаад байгаагаа ойлгож чадахгүй нь.

Эсвэл Пак Жимин чи шидтэн юм уу?.

_____________________

Оройн хоолны дараа утас минь зурвасны дуугаар булагдах нь тэр.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now