XIII

4.8K 398 39
                                    


Өдөр хоног бүр үнэхээр аз жаргалтай.Өөрөөсөө 5-аар ах хүнд ингэтлээ гүн дурлачих нь гэж төсөөлж ч байсангүй.

Харгис хэрцгий гэдгээрээ өрсөлдөгчдөө айлгадагч зөвхөн миний хажууд 5-н настай эрх жаал шиг байдаг нь гайхалтай.

Өдөр ирэх тусам бие биенийгээ хайрлах сэтгэл нь хэдэн мянга дахин үржигдэж байгааг ч би мэдэрдэг.

Гэхдээ тэр өдрийг хүртэл...

_______________________

Өнөөдөр бол нэг сарын ой.Пак Жимин Кан Еэрим хоёр үерхээд аль хэдийн 1 сар болсон.

Итгэж чадахгүй нь.Цаг хугацаа ийм хурдан өнгөрсөн гэхэд.

Хичээлээ таран гэртээ ирвэл нам гүн байв.Цааш алхан зочны өрөөнд орвол Жимин урдаа хэдэн шил виски тавин уун сууж байв.

Гомдмоор юм.

"Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?"

Түүний хажууд суун ийн асуутал тэр нэг ч хариу хэлэлгүй хундгатай зүйлээсээ балган суув.

Энэ үйлдэлд нь уур хүрч өрөө лүүгээ орлоо.

Аль хэдийн 1 цаг өнгөрсөн ба өнөөдөр Жимин нэг л сонин байгааг хэн ч харсан танихаар байв.

Өмнө нь өрөөнөөсөө гаралгүй 10 минут болоход л уурлаад ороод ирдэг байсан юмсан.Ажил нь бүтэхгүй байгаа юм болов уу?.Түүнд хэцүү байхад нь би ч бас уурлаад дэмий байж уу?гэж бодохын зэрэгцээ юу болсон талаар нь асуухаар зориглон очлоо.

Тэр яг л байрандаа хундгатай вискигээ балгалан суух ба намайг ирснийг ч анзаараагүй бололтой хоосон шал ширтэн бодлогширон сууж байв.

"Ямар нэгэн зүйл болоо юу?"

Ийн асуухад тэрээр нүд рүү минь удаан ширтсэний эцэст ам нээлээ.

"Хоёулаа салъя."

Тэнгэр нураад ирэв үү? гэлтэй дэндүү хүнд хоёр үг.Буруу сонссон байлгүй дээ гэж бодон түүнээс дахин лавлахад үг ч дуугарсангүй хаалга саван гарлаа.

Тоглоод байгаа юм уу?.Надаар тоглоод байгаа юм уу Пак Жимин!!.Тэгэж их амлаж чихэнд минь шивнэсэн үгс бүр чинь тоглоом байсан юм уу?.

Анхнаасаа ингэнэ гэж таамаглаж байсан хэрнээ яагаад хэдхэн үгсэд нь хууртаад ийм байдалтай үлдэж байгаа юм бэ?Кан Еэрим.

Чи намайг үзэн яддаг байх чинь ч хамаагүй.Өөрийнхөө хажууд үүрд байлгана.

Хэн нь түрүүлж ингэж хэллээ.Хэн нь үүрд байна гэж амлалаа.Үгүй биздээ Пак Жимин.Баярын мэнд гээд ороод ирнэ биздээ.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now