VIII

5.1K 377 21
                                    



Би Пак Жимин гэгчийг огт ойлгодоггүй.Яг л хариу нь гардаггүй математикын бодлого шиг.

Нэг л мэдэхэд юу ч болоогүй мэт урьдын амьдралдаа эргэн орсон.

Юу ч өөрчлөгдөөгүй яг л хэвэндээ.

Харин зөвхөн миний Жиминыг гэх сэтгэл бага багаар нэмэгдэж байгааг л мэдэж байлаа.

_________________

"Хөөх нэг шатаар ахижээ."

Гэрийн урд байх сандал дээр суун дотно яриа өрнүүлж буй хүмүүс бол Жонгүг бид хоёр.

"Тийм ээ."

Тэр сүүлийн үед нөгөө бүлгийн Миёон гэх охиныг сонирхож байгаа юм.

Эвгүй санагдаж магадгүй ч Жонгүг намайг мартсанаа хэлсэн.Ингээд л бүх зүйл хэвийн юм шиг болчихсон хэрэг.

"Магадгүй Миёонд ч бас чи таалагддаг байх аа."

Намайг ийн хэлэхэд тэр хальт инээвхийлээд уртаар санаа алдана.

"Ор!"

Хэсэг чимээгүй байсан ч хэн нэгний энэ хүйтэн хөндий үг сатааруулж орхив.

Түрүүлж гялалзсан хар гутал харахад л түүнийг Пак Жимин гэдгийг танилаа.

"Та орж бай би ардаас чинь оръё."

Намайг ийн хэлэхэд тэр өөдөөс эрс эсэргүүцэж байгаа нь өнөөх хүйтэн харцнаас нь л мэдэгдэж байв.

Заримдаа энэ харцанд дуртай болчихдог.Нэг л тийм хүчирхэг хүн шиг санагдуулдаг.Намайг юунаас ч хамгаалж чадах тийм хүчирхэг хүн шиг...

Гэнэт Жонгүг цааш алхан явлаа.Яагаад надад баяртай ч гэж хэлэлгүй түрүүлээд явчихав?

"Хөөе Жон..."

Түүний ардаас дуудах гэсэн ч Жимин маш чангаар гарыг минь атган дотогш оруулах нь тэр.

"Чи сайн юм уу?"

Нэг тийм ёжилсон аясаар ийн асуухад нь хариулт хэлж чадалгүй бодол болон зогсоно.

Би Жон Жонгүгт сайн гэж үү?.Итгэмээргүй юм!.

"Өрөөндөө орлоо."

Энэ яриа цааш үргэлжлэх юм бол би түүний гарт дуусах байх.Хэн нэгэн Жонгүг бид хоёрыг холбоход би ямар их дургүй гээч.

"Чи яг л ардаас нь гүйдэг ганц шөнийн хүүхэн шиг нь харагдаж байна."

Тэр сая намайг юу гэчихэв ээ?.Би буруу сонсоогүй биздээ.Ганц шөнө?...Хүүхэн?...

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now