IV

6K 515 51
                                    

Ээжийг өнгөрснөөс хойш 3 жилийн дараа анх удаа л ингэж дулаахан сэрж байх шиг.Намайг хамаг биеэрээ ороон тэвэрсэн байх энэ хүнийг хэн ч харсан муу залуу гэж итгэхгүй нь лавтай.

Хамгийн нандигнаж хадгалдаг зүйлээ ийм хүнд хүчээр өгчихсөн гэхээр л маш их,бүр маш их харамсаад байна.

Тэр өвдөлт,тэр орчин,тэр нулимс бүрийг болоогүй мэтээр төсөөлөхийг хүссэн ч эсэргээрээ хамгийн том дурсамж болоод үлдчихлээ.

Харин энэ бүхний дараах түүний"Уучлаарай"гэх үг бага ч болов тайтгаралыг өгч,сэтгэлд догдлол гэгч зүйлийн мэдрүүлэх нь сонин.

Ийн бодон түүн рүү ширтэж байтал аажим аажмаар нүдээ нээх нь тэр.Яг энэ үед би түүний хэзээ ч харж байгаагүй харцыг олж харсан юм.

Яг л надаас уучлал эрж,айж сандарсан тийм харц.

Яагаад над руу ингэж хараад байгаа юм?

Би бодохдоо түүнийг намайг өвтгөж дууссаныхаа дараа гэм хийгээгүй хүн шиг гараад явна гэж бодож байсан юм.Үргэлж над руу хардаг тэр хүйтэн харцаараа ширтэж цусанд будагдсан хүйтэн өрөөнд үлдээгээд явах байх гэж бодож байсан юмсан.

Тийм ээ би ийм л зүйл хүсэж байсан юм.Тэгсэн бол би таныг хангалттай үзэн ядаж чадна шүү дээ.

Гэтэл та энэ бүхнийг бусниулчихсан.Та хийсэн зүйлдээ гэмшээд намайг халамжилсан.Тэгээд л би одоо таныг үзэн ядаж ч чадахгүй ийм хэцүү байдалд орчихоод байна.

Дахин л бодолд дундаа дарагдан хэвтэж байх хооронд аль хэдийн гараад явчихаж.

Хүйтэн шүршүүрт орохыг хүсэн орноосоо буух гэтэл болсонгүй.Доод хэсэг минь аймшигтай хөндүүрлэж байсан юм.

Яг цагаа олж үйлчлэгч эгч нарын нэг нь ороод ирэв.

"Танд туслах уу?"

"Надад шүршүүрт ороход туслаач."

________

Уснаас гарж ирэн хувцасаа сольчихоод доошоо буун цайгаа уухаар болов.Гэсэн ч энэ олон шатыг давж гарахад их бэрх юм.

"Эзэгтэй,Би ганцаараа таныг дийлэхгүй нь бололтой."

Надаас их л эмээн ийн хэлэх ба яах учраа олохгүй бид хоёул хүйтэн хөлсөө цувуулан зогсоно.Нэг шат л буух үед  хамаг яс бутарч унаж буйтай адил өвдөх нь ямар хэцүү гээч.

Сая л бид хоёрыг зууралдан явахыг харж байсан Жиминыг анзаарлаа.

"Эзэнтээн,Эзэгтэйг доош буулгаж чаддаггүй ээ"

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now