II

6.4K 454 15
                                    


Ирээд шууд л цагийн ажил руугаа явах гэтэл түүний хүйтэн хөндийгөөр дуудах нь сонстов.

"Хаашаа явах гэж байгаа юм"

Тэр ийн хэлэхдээ гараа халаасандаа хийсэн байх ба их л нухацтай асууж байгаа нь бага зэрэг айлгаж байлаа.Гэсэн ч би үргэлжлүүлэн гадуур хувцсаа өмсөнгөө

"Цагийн ажил."

Гэж хэлээд гарах гэтэл тэр

"Үзэсгэлэнтэй царайтай ч мулгуу байх нь ээ!"

Энэ үгийг нь сонсоод уур хүрэх биш айж байв.Тэр чинь муу хүн шүү дээ.Магадгүй намайг алаад газар булж ч чадахаар хүн.

"Дэндүү тайван,эрх юм.Уг нь миний нүд рүү ч харахаас айдаг эмэгтэйчүүд олон байдаг юмсан."

Тэр ингэж хэлээд миний урд тулан ирэв.Хэнийг ч үгүй хийж чадахаар тийм л харцаа надад мэдрүүлээд гэнэт л эрүүнээс минь зуураад авах нь тэр.Үнэхээр цочирдом үйлдэл байсан ч би одоо л түүний жинхэнэ төрхийг мэдсэн юм.

"Чи миний хажууд байгаа цагт үг үйлдлээ хянаж,энэ гэрт миний зарц болох ёстой.Толгойн оройноос хөлийн ул хүртэл чинь бүгд минийх.Би чамд хүссэн үедээ хүрж,хүссэн үедээ эдлэх л болно."

Үгүй ээ би эндүүрч.Энд байхад тэр нохойн хороо шиг газраас хавь илүү гэж бодсон минь худал байж.Би өөрийнхөө хөлөөр энэ газарт тэжээвэр амьтан нь болъё гээд хүрээд ирсэн гэж үү?.Энэ харгис эрийн амьд хүүхэлдэй нь болох гээд нэг ч эсэргүүцэлгүй дагаад ирсэн гэж үү?

Би айж байна.Бурхан гэж байдаг бол намайг авраач...

Шууд л хаалгаар нь хар хурдаараа гүйн гарлаа.Магадгүй энэ эрээс л зугтаж байвал надад хойд эцэгтээ зодуулж,жижиг гэрт амьдарсан ч хамаагүй.

Галзуу хүн мэт байдаг чадлаараа хүмүүсийн дундуур мөргөн гүйж нулимс гэдэг шингэн хайр найргүй цамцыг минь норгож байв.

Эцэст нь гэрийнхээ үүдэнд ирлээ.Би яг л нэг барын амнаас гараад нөгөө барын аманд орж байх шиг.Мэдээж энэ хойд эцэг намайг түүнээс хамгаална гэж үү?.Харин ч намайг баглаж аваад өнөөх эрд аваачиж өгч чадахаар хүн шүү дээ.

Намайг ийн будилан зогсож байтал өнөөх хар машин гэрийн үүдэнд зогсов.Би шууд л нуугдан явсаар жижиг гудамж руу яван ороход энд тэндгүй хулгана болон өмхий үнэр ханхлах нь тэр.

Яг одоо өнөөх харгис эрээс зугтаж л байвал ийм газар нуугдсан ч хамаа алга.Өвдөгөө тэврэн хамраа чимхээд бурхандаа залбиран суув.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now