XIV

4.7K 387 34
                                    


"Солонгост ирсэн чинь бүх дурсамж санаанд орчихлоо."

Урдаа дарс хундгалан дотно яриа өрнүүлж буй хүмүүс бол Жонгүг болон би.

"Санаж байна уу?.Хоёулаа харьцахаа больсон тэр үеийг."

Тэр ч мөн адил эргэн санаж байгаа бололтой ийн асуув.

"Тийм ээ.Гэхдээ Жонгүг,чи яагаад миний ардаас Парист ирсэн юм?"

Түүнээс хэзээч асууж байгаагүй асуулт.Парист ирсэний маргааш өглөө нь тэр гэнэт л ороод ирсэн.Тэгээд юу ч болоогүй мэт инээмсэглэн надаас хар мянган удаа уучлалт гуйж байсан юм.

Тэр үед би солонгосыг мартахыг хүссэн.Тэгээд л тэр.Жонгүгаас юу ч шалгаагаагүй өдийг хүргэсэн хэрэг.

"Зүгээр л,Чамайг ганцаараа харь улс руу явсан гэдгийг сонсоод айсан юм"

Хүссэн хариулт биш байна.

"Чи тэгвэл одоог хүртэл намайг завхай хүүхэн гэж боддог уу?"

Намайг ийн асуухад тэр хальт инээгээд

"Тийм бол юу гэж?"

Түүний толгойг шууд л сугадан аваад хэд зөөлөн нудраад

"Дахиад хэлдээ!"

Тэр ч өвдөлтөндөө болоод ёолсоор үлдэв.

"Эр хүн шиг юм аа Еэрим!.Хүчээ хяна."

Жонгүг дахин өдсөн аятай ийн хэлэхэд нь бүр уур хүрч хүчээ нэмэхэд түүний ч ёолох чимээ улам чангарна.

_______________________

Яг одоо өнөөх нууц дансны эзэнтэй уулзахаар товлосон газартаа очиж байлаа.

Энэ одоо сандрал уу даа?.Гайхмаар юм.

Намайг ороход голын ширээнд цааш харан суусан хослолтой эр байх ба эргэн тойронд ямар ч хүн алга байв.

Урд нь очоод суутал танил царай.

"Удаан уулзсангүй шүү."

Мэдсэн юм.

Бүтэн 4-н жил ядаж царайг нь ч болов харчих юмсан гэж хүссэн хүн.Пак Жимин...

Үргэлж цахим хэрэгслээс л царайг нь хардаг байсан хүн.

Намайг явсны дараа өнөөх эмэгтэйн хамтаар баяртай нь аргагүй сүй тавьж байгаа зургийг чинь харсан.Та үнэхээр л жаргалтай харагдаж байсан шүү.

Түүнтэйгээ хамтдаа болзож байгаа зургуудийг чинь ч өдөр болгон хардаг байсан.

Тэр эмэгтэйн оронд би байсан бол гэж ямар их мөрөөдсөн гээч.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now