XV

4.8K 390 13
                                    


"Чиний хэлснээр амралт авахаар шийдсэн."

Намайг ийн хэлэхэд Жонгүг хазсан алимаа ширээн дээр тавиад

"Ашгүй дээ.Нэг мөсөн зуслан мэтийн агаартай газар очоод нэг сайн амраад ав."

Хариуд нь би толгой дохин хийж буй ажиллаа үргэлжлүүллээ.

__________

Оройн хоолоо идэхийн өмнөхөн өнөөх Ким Жунин гэх эр болзоонд урих нь тэр.

Явахыг хүсэхгүй байгаач зөвшөөрөхөөс өөр арга алга.

Харин одоо тансаг ширээний урд Жунин гэгчтэй яриа нийлэн хооллон сууна.

"Багаасаа л загвар зохиох дуртай байсан юм."

"Тэгээд л ийм сайн дизайнер болжээ.Мундаг байна."

Цагийн дараа хэн хэн нь хундага дарсандаа согтсон бололтой нүд нь талимааран яриа нь ихдэн сууцгааж эхэллээ.

Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их яриаг хэн нэгний хажууд зогсох чимээ зогсоож орхив.

Пак Жимин.

Тэр шууд л бугуйнаас минь чанга атган гарахаар завдах ба үүнийг нь Жунин яаравчлан зогсоов.

"Тавь!.Ким Жунин."

Жимин өнөөх ширүүн харцаар харан ийн хэлэх ба Жунин ч мөчөөгөө өгөлгүй намайг хөтлөн гарахаар завдав.

"Эцгийнхээ нэрийг бодож байвал яг одоо тавь!"

Ийн хэлэн Жимин намайг дагуулан машиндаа суулгалаа.

Байз...Ахиад л нөгөө 4 жилийн өмнөх харгислал эхэлж байна уу?.Үгүй биздээ.

Дахин өнөөх түүний харцнаас айдаг Кан Еэримийг бий болгох гээд байна уу?.

Үгүй ээ...Болохгүй.

"Намайг тавь!"

Миний энэ дуугаар машин ч зогсов.Гэхдээ Пак Жимин биш.

"Намайг тайван орхи Пак Жимин!"

Ахин чанга дуугарахад тэр гайхсан бололтой хэсэг харж байснаа ахин гарыг минь чангаар атгав.

"Яасан ч үгүй.Чамайг тэгэж их хүлээж байхад зүгээр л орхиод явна гэж хэзээч байхгүй.Ойлгосон уу?"

Хүлээсэн гэв үү?.Намайг хүлээсэн гэсэн үү?.Хэн нь хог шиг хаяж явчихаад өөр эмэгтэйтэй гэр бүл болсон билээ.Над руу ганц ч болов залгаагүй хэрнээ намайг хүлээсэн гэв үү?.Тэр үед над руу ганц ч удаа болов сайн сууж байгаа юу?.Давгүй амьдарч байна уу?гэж асуухыг чинь ямар их хүлээсэн гээч.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now