V

5.4K 392 8
                                    

Өнгөрсөн амралтийн өдрүүд үнэхээр хар дарсан зүүд шиг л өнгөрсөн.Сайхан ч бай муухай ч бай эцэст нь яг тамд байгаа мэт байснаа нуухгүй ээ.

Цаашдаа ч ийм л байх байх.

Өнөөх хар машинд суун сургуулийн зүг хөдөллөө.Пак Жимин гэх хүнтэй таармааргүй байгаа учир эрт хүргээд өгөөч гэж жолоочоос гуйсан минь энэ.

____________

Үдийн цайны цаг болж хүүхдүүд бужигналдан хүн явах зайгүй болж байв.Өнөөдөр хоол идэх хүсэл байсангүй тул ангидаа нам гүн сууж байлаа.Удалгүй хэдэн охин орж ирээд хажуу ширээнд суун нүдний булангаараа зэвүүцэн харах нь туйлын яршигтай.

"Нээрээ Кан Еэрим өөрөөсөө 5,6 насаар ах хүнд биеэ үнэлдэг гэж сонссон."

Тэдний шивнэн ярих нь ангид цуурайтан сонсогдож байхад тэд үргэлжлүүлэн ярьсаар л байв.

"Тийм ээ,Тэр нь их баян бололтой байсан.Еэрим шиг ядуу,өнчин охин ингэж л гол зогоох хоолоо олж иддэг бололтой."

Үнэндээ надад тэдний ярих зүйл чухал биш.Учир нь тэд үнэнийг л хэлсэн шүү дээ.

"Бараг Жон Жонгүгт ч биеэ үнэлдэг байх."

Байз!.Тэр юу гэчихэв ээ?.

Тэдний хэлсэн сүүлчийн өгүүлбэр надад оч асаах шиг л болов.Жон Жонгүг бол миний хамгийн сайн найз.Гэтэл тэд ингэж боддог байх нь ээ.

"Чи сая юу гэсэн бэ?"

Ширээгээ хүчтэй цохин суудлаасаа өндийвөл тэд хальт инээгээд

"Яасан том дуутай завхай охин бэ?"

Ингэж хэлээд над руу гартаа тааралдсан дэвтрээ чулуудчихав.

"Хан Суа!Чи өөрөө л эхэлсэн шүү."

Түүний үсийг зулгаан ийш тийш савчуулахад тэрч зөрүүлэн зуурна.Ангийн хамаг ширээ сандал нуран унаж тэр ч дээрээс минь дараад уначихав.Дараа нь тэр нүүр лүү минь алгадаж эхлэхэд нь зөрүүлэн амнаас зууран татав.Хөлөөрөө гэдэс рүү нь тийрвэл тэр эрчиндээ хойш саван унаад буцан босож ирэхдээ над руу сандал аваад шидчихэв.

Түүнтэй хамт байсан охидууд бүгд ангиас гарцгаасан ба багш,захиргааг дуудахаар явсныг нь гадарлаж байлаа.

Энэ зодооны эцэст бид хоёул өвдөг хэсэгтээ шархтай,Суагийн уруул сэтэрч цус гарсан байх ба миний хацарны дээд хэсэгт багахан шарх үүссэн байв.

Үсээ ч янзалж чадалгүй захирлын өрөө рүү дуудагдлаа.

Намайг ороход Суа аль хэдийн ээжийнхээ хажууд эрхлэн суух ба ээж нь ч түүнд эм түрхэн өгч байв.Намайг орж ирснийг харсан ээж нь над руу хаяахан хяламхийн харна.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now