VI

5.7K 408 26
                                    

Би хэсэг гайхан зогссон.Бүтэн 5 жил найзалчихаад түүнийг нэг ч удаа сонирхож байгаагүй шүү дээ.

Арай тоглоод байгаа юм биш байгаа?

Гэхдээ түүний нүднээс тоглоом шоглоомын харц биш итгэл найдварыг харцыг мэдрэхэд би бүрэн айсан юм.

Ингэж болохгүй шүү дээ.

"Жонгүг!"

Би бага зэрэг дуугаа өндөрсгөн дуудвал тэр намайг шууд л тэврээд авав.Гэнэтийн бөгөөд эвгүй.

"Намайг ойлгож өгөөсэй гэж хүсэж байна."

Тэврэлтээ улам чангалан ийн хэлэхэд нь одоо л нэг ам нээхтэйгээ болж түүнийг хүчтэйхэн түлхэв.

"Галзуурчих аа юу!"

Ингэж хэлтэл тэр доош харан

"Үнэхээр чамд сайн юмсан."

Энэ удаад би загниж зандрах биш эвээр түүнтэй ярилцахыг хичээн түүнийг дуудахад тэр над руу харав.

Тэр уйлчихаж.

"Жонгүг,Чи миний хамгийн сайн найз шүү дээ.Би сайн найзаа алдахыг хүсэхгүй байна."

Би ийн хэлээд түүнийг тэврэв.Дараа нь нуруун дээр нь зөөлөн товшоод

"Үүрд сайн найзууд байцгаая."

Гайхалтай нь тэр уйлж байсан.Миний мөрөн дээр нүдээ наасан байх ба нойтон оргиж байсан нь хангалттай мэдэгдэхээр байв.

"Уучлаарай."

Тэр ийн хэлээд явахаар болов.

"Баяртай,болгоомжтой яваарай."

Үнэхээр сэтгэлээр унасан нь харагдаж байна.Гэхдээ би үнэхээр төсөөлөөчгүй байсан шүү дээ.Энэ бүх хугацаанд бидний хоорондох зүйлсийг би найзуудын халамж гэж боддог байсан ч түүний хувьд хайр байжээ.Би үнэхээр ухаангүй юм.

Уучлаарай Жон Жонгүг.

_______

Буцан гэртээ орвол Жимин зочны өрөөний буйдан дээр дарс шимэн сууж байв.Тоолгүй өрөөндөө орохоор зэхэхэд

"Еэрим үнэхээр өөдгүй охин юм аа."

Хундага дарс руу харан ийн хэлэх Жимин цаанаа л нэг бассан өнгө аястай байв.

"Юу?"

"Сэтгэлээ илчилж байхад нь гомдоогоод явуулчихдаг."

Тэр бидний яриаг сонссон хэрэг үү?.

"Үгүй ээ.Бид хоёр зүгээр л сайн найзууд."

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now