IX

4.9K 375 19
                                    



"Чамайг үгүй хийчихвэл уйтгартай шүү дээ."

Би зүгээр л энэ хүний тоглоом нь байхыг үзэн ядаж байна.

Хайр гэж юу юм бэ?.Толгой эргэж байна.

Ийн бодох хооронд түүний хоёр туслах намайг дагуулан машинд суулаа.

____________________

Дахиад л...

Дахиад л өнөөх харц.Түүний энэ харцнаас дагжин чичирж,айдаг байсан үе минь яг л хүүхэд насны дурсамж шиг.

Одоо харин залхаж байна.Пак Жимин чамаас залхаж байна.

Ширээн дээр байх хундгатай дарсыг авж уунгаа над руу цоо ширтэж буй нь энэ.

"2 давхраас үсрэхдээ айгаагүй хэрнээ өөр хэн нэгний төлөө үхтлээ айж хашхирч байсанг чинь хараад бүр гайхаж орхилоо."

Орж ирсэн цагаас хойш бүтэн 2 цагийн дараа хэлсэн энэ үг нь өнөөх чимээгүй байдлыг эвдэж чадсангүй.

Дахин л чимээ аниргүй болоход тэр хэсэг сууснаа босож миний өрөө рүү ороод таг болчихов.

Ахиад л өнөөх хүлээлт,аниргүй орчин.

Энэ байдлаараа би галзуурах байх аа.

Эцэст нь тэр хэдэн цаастай зүйл барин гарж ирэв.Түүнийг ойртож иртэх тусам барьсан зүйл нь миний зургийн дэвтэр болохыг анзаарав.

Бага зэрэг сонирхдог.

Багадаа загвар зохион бүтээх дугуйланд ч явдаг байсан юм.

Энэ дэвтэр бол амьдралын минь нэг хэсэг.Би санадаг юм л даа.Ээжтэйгээ хайж хайж,хөлийн тавхайгаа эргэтэл явж байж олсон дэвтэр.

Хуудас бүр дээр толгойгоо гашилган байж зурсан загварууд минь хэдэн арваараа байдаг юм.

Хэд хэдэн загварыг ч томоохон компаниудад зарж оройн нь жинхэнэ жаргалд умбаж байснаа ч санадаг.

Одоо ганцхан хуудас үлдсэн.Би их гайхдаг.Бүхэл бүтэн 8 жилийн турш энэ дэвтэр дээр загвараа буулгадаг байсан хэрнээ хуудсыг нь яагаад одоо хүртэл дуусгаж чадаагүй байгаад.

Энэ их бодлын дундуур тэр толгойнд ч багтамгүй зүйл хийх нь тэр.

Тэр яг л биений минь нэг хэсэгтэй адил тэр нандин дэвтрийг минь нүдний өмнө урчихсан.Бүр нэг нэгээр нь.Дахиж хэзээч сэхэл авахгүй болтол нь хайчилчихсан.Хуудас бүрээр нь нэгд нэгэнгүй сийчиж хамгийн сүүлд нь газар унасан тэр цааснууд дээр ууж байсан дарсаа асгачихсан.

Ингээд л болоо.Тэгээд л би юу ч санаагүй.Үгүй ээ амьсгалж чадахгүй байсан.Хөдөлж,бүр үг ч хэлж чадахгүй байсан.Хамгийн сүүлд газар унасан.Ингээд л болоо.

_____________________

Нэг л тайван,диваажин шиг.

Намуухан.Зөвхөн би л байгаа юм шиг орчин.

Энэ эмнэлэг байж.Амьсгалын аппарат болон хувхай цайсан царайг би толины тусгалаас олж харлаа.

Би ийм байсан гэж үү?.Хойд эцэгтээ зодуулж цасан дээр хөл нүцгэн хөөгдөж гарахдаа хүртэл ийм байгаагүй юмсан.

Хүсэхгүй байна.Амьдрахаас залхаж байна.

Удалгүй хаалгаар хамгийн их үзэн ядаж байгаа хүн минь ороод ирсэн.

Пак Жимин.Харахаас дургүй хүрч байна.Гэхдээ яагаад одоог хүртэл чамд сайн байгаад байгааг ойлгож чадахгүй нь...

"Жон Жонгүг биш дэвтэрний араас ингэж эмнэлэгт хүргэгдсэнд чинь баяртай байна."

Тэр яг чөтгөр байх тийм үү!.Яаж хүний сэтгэл рүү ийм зүү шиг үгсийг хэлж чаддаг байна аа.

"Тэр дэвтэр миний хувьд..."

Гэнэт тэр үгийг минь таслаад

"Мэднэ ээ.Чамайг ганц хуудас дээр хувцас зурах гэж яаж тэгэж чин сэтгэлээсээ төвлөрч,хичээнгүйлэн зурдаг байсныг чинь би байнга хардаг байсан."

Мэддэг байсан хэрнээ яагаад тэгсэн юм!.Надад дургүй болохоороо юу?.Эсвэл намайг хүн чинээ тоодоггүй болохоор уу?Үнэхээр бүр үнэхээр өөдгүй амьтан юм.

"Харин зүгээр л тэр Жон Жонгүг гэгч эсвэл тэр дэвтэр хоёрын аль нь чамд илүү үнэ цэнэтэйг л мэдэх гэсэн юм.Ингээд харсан Жон Жонгүг гэгч чиний хувьд ганц дэвтэрнээс ч илүүд гарч чадахгүй юм байна шүү дээ."

Тэр ингэж хэлээд яг л тоглоомонд ялсан хүүхэд шиг цонх руу харан ганцаар инээв.

Удалгүй тэр эргэж хараад

"Тэгвэл Жон Жонгүг Пак Жимин хоёрын хэн нь чамд илүү үнэ цэнэтэй вэ?"




__________________________

...

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now