VII

5.4K 414 20
                                    


Би мэдэрсэн.

Түүнд бага багаар дурлаж байгаа гэдгээ.

Түүнийг маш ихээр үзэн ядмаар байгаа ч,улам л хайрлаад байгаа өөрийгөө ойлгож чадахгүй нь.

Болохгүй шүү дээ.

Тэр бид хоёр яг л ижил соронзны туйлууд шиг хоорондоо түлхэлцдэг.

________________

Хичээлээ тараад гэр лүү орвол жаахан хүүхдийн дуу энэ том байшинд цуурайтаж байв.

Гайхан хурдхан шиг хувцсаа өлгөн гал тогоо руу зүглэвэл үйлчлэгч эгч болон үсээ хоёр боосон 3,4 нас орчмын бяцхан охин сууж байлаа.

Би дүүтэй болохыг ямар их хүсдэг байсан гэж санана.

Шууд л түүний урд очин суугаад жижигхэн гараар нь оролдон

"Яасан хөөрхөн охин бэ?.Чамайг хэн гэдэг юм."

Хариуд нь өнөөх жаал эгдүүтэй гэгч нь инээгээд

"Жиү гэдэг."

Эгдүүтэй.Бүр үнэхээр эгдүүтэй.

Намайг ийн бодон сууж байтал үйлчлэгч эгч сандарсан бололтой ийн хэлэв.

"Эзэгтэй,уучлаарай.Харин ач охиныг минь харах хүн олддоггүй.Аргагүйн эрхэнд..."

Би ээждээ гомддог.Учир нь надад яг ийм эгдүүтэй бяцхан дүү төрүүлж өгнө гэж амласан ч тэр амлалтандаа хүрээгүй юм.

Үеийн найзууд маань дүү нар аа"Ядаргаатай,уйлдаг,хорон зантай"гэж их муулдаг байсан.Харин надад ганц удаа ч болов хичээл хийж байхад минь тоглоё гэж саад болдог,аав ээжид намайг ховлож загнуулдаг,өдрийн ихэнх цагт зодолдож хэрэлдэж өнгөрөөдөг дүү байдаг ч болоосой гэж үргэлж боддог байсан юм.

Төрсөн өдөр бүрээрээ"Надад дүү гаргаж өгөөрэй"гэж хүсдэг байлаа.

"Зүгээр ээ эгч ээ.Би Жиүг харж байя."

Миний гэнэтхэн хэлсэн үгэнд үйлчлэгч эгч гайхан хэсэг зогссон ч буцан инээмсэглээд

"Танд үнэхээр их баярлалаа эзэгтэй."

Өнөөх бяцхан жаалыг хөтлөн өөрөө рүүгээ баяртай нь аргагүй явж буй би.

Энэ агшинг ямар их мөрөөдсөн гэж санана.

______________

Аль хэдийн 19 цаг болсон байх ба Жиү бид хоёрын тоглох цаг дөнгөж л дундаа орж байлаа.

Түүнийг инээх бүрт орчин тойрны бүх хүн инээдэнд автаж байгаа нь энэ байшинд ирснээс хойш анх удаа л ийм жаргалтай байгааг минь сануулж байна.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now