XVI

4.5K 404 40
                                    


Намайг зовоож ханахгүй байна уу?.

Бурхан гэл үү?.Та байдаг юм уу?.Надад бурхан гэх нэр зүүсэн чөтгөрөөс ялгаагүй санагдаж байна.

Намайг хангалттай зовоосон байтал яагаад?.Одоо л нэг аз жаргалтай сайхан амьдаръя гэж бодож байтал ахиад л...

Яг одоо надад өдөржингөө уйлсан ч хангалтгүй санагдаж байна.Зүгээр л надад бүх мэдрэмжүүд зэрэг тохиолдоод байгаа учраас.

Шинэ загваруудаа гаргаж чадахгүй байгаадаа,үеийнхэн шигээ наргиж цэнгэж чадахгүй байгаадаа ер нь бүх зүйлд харамсаад энэ шорон шиг дүнсгэр газар хамгийн их үзэн яддаг хүнтэйгээ хоригдчихсон болохоор тэр байх.

Өчигдөр орой буйдан дээр суусан чигээрээ унтсан байх ба гадаа үүлэрхэг байгааг ч хэлэх үү энэ байшин цаанаа л нэг эвгүйцэм мэдрэмж төрүүлнэ.

2 цаг яг л байрнаасаа хөдлөлгүй хөшөө шиг суусны эцэст энэ байшинд надаас өөр хүн байхгүй байгааг ойлгосон юм.

Хааяахан цонхоор харагдах модны мөчир дээр нэгэн хэрээ гуаглан суух бол ширүүхэн салхи салхилах үед модны найгах чимээ ч мөн бие арзас хийлгэм байсан юм.

____

Би үнэхээр өөрийгөө яагаад байгааг ойлгох тэнхэл алга.Толины тусгалд ойх өөрийнхөө царайнаас ч айсан юм.Яг л өнөөх аймшгийн кинонд гардаг шиг.

Бүтэн 8 цаг ямар ч хөдөлгөөнгүй буйдан дээр суусан.Өлсөөгүй,бие засмаар ч санагдаагүй.Зүгээр л би энэ газраас яг одоо явахыг л маш их хүсэж байгаа гэдгээ сайн мэдэж байна.

_________

Хаалга дуугарах чимээнээр баярласан.

Гэхдээ энэ нь түрхэн зуурын сэтгэл хөдлөл байж.

Пак Жимин гэгч юу ч болоогүй мэт хувцсаа өлгөн над дээр ирээд хацар дээр минь үнсэн

"Өвдчихсөн юм уу?"

Таалагдахгүй байна.Энэ бүх зүйл чинь огт таалагдахгүй байна.

Хариу хэлэлгүй чимээгүй суухад тэр өөр өрөө рүү орон дарс болон хоёр хундага авч ирэв.

Тэгээд урд минь байх ширээн дээр хундгалан нэгийг нь надад өгөхөөр гараа сунгав.

Түүний энэ юу ч болоогүй тайван царай үнэхээр л тэвчээрийг минь барж байсан юм.

Ингээд л шууд өгсөн хундгатай дарсыг нь газар шидэхэд тал тал тийшээ үсрэн хивсэн дээрх улаан толбо тодрон үлдэв.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now