XVIII

4.6K 413 42
                                    


Дахин л бүрхэг өдөр байх ба энэ сааралтсан үүлнүүд яг л сэтгэл доторх юу ч үгүй хоосон зайг минь дүрслэх буй мэт.

Хэзээ энэ там шиг газраас гаран цэлмэг тэнгэрийг ширтэх бол.Хэзээ энэ бүхнийг дуусгаад аз жаргалтайгаар нарыг харан мишээх бол.

Залхаж байна.Энэ бүхнээс чинь залхаж байна.Пак Жимин.

Энэ удаад бид дахин л өөд өөдөөсөө харан ширүүхэн харц шидэлцэн зогсож байх агаад урьд урьдныхаасаа илүү том дайн болох нь ойлгомжтой байв.

"Хайртай гэнэ ээ?.Итгэж чадахгүй нь.Нүдний минь өмнө өөр эмэгтэйг шунаглан үнсэж идэх нь холгүй байсан тэр үйлдэл чинь надад хангалттай."

Намайг ийн хэлэхэд тэр харцаа улам ширүүсгээд

"Тийм ээ.Тэгсэн.Тэр эмэгтэй үнэхээр халуухан харагдсан."

Ингэж хэлэхэд нь хамаг итгэл минь нуран унасан юм.Хайртай гэж бодоод бүр догдлол мэдрээд эхэлчихсэн байхад...

Одоог хүртэл надад хэлсэн тэр худал үгсийг нь эхнээс нь дуустал бодон зогсоно.

"Гэхдээ тэр хүүхний дээр гарахад зүрх минь ямар их өвдсөн гээч.Учир нь чи биш байсан болохоор тэр.Чиний дээр гарах ч биш зүгээр л чамайг ганц л удаа намайг тэврээсэй гэж хүсдэг болохоор тэр.Яг тэр үед уур минь ямар их хүрсэн гээч.Намайг тойрон эргэлдэх халуухан хүүхнүүдийг харахаас ч дүргүй хүрч харин өөрөөсөө хэд дүү энэ охины надруу харах харцыг нь л зөөлрүүлэхийг хүсэж байна."

Хэсэг гацан зогссон юм.Түүний энэ үгс,нүдэнд нь хуралдах нулимс нь намайг хангалттай төөрөгдүүлж байлаа.

Ийм л байсан юм бол тэр үед...тэр үед яагаад намайг орхиж явсан юм.Сүүлд нь ингэж зовоох шаардлага байсан гэж үү?.Одоо би танд хайртай эсэхдээ эргэлзэж байна.

"Би өөр хүнд сэтгэлтэй.Намайг ч тэр өөрийгөө ч тэр битгий зовоо!"

Би ингэж хэлэн шал ширтэхээс өөр зүйл хийж чадаагүй юм.Яг одоо түүний өмнө буруутай юм шиг санагдаж түүнийг хүлээж чадаагүй өөрийнхөө сэтгэлийг зүхнэ.

"Хэнд!"

Яг одоо яах хэрэгтэй вэ?.Түүний нэрийг хэлж өөрийнхөө сэтгэлийг батлавал тэр намайг энэ газраас явуулж тайван амьдруулах болов уу?.

"Жон Жонгүгт."

Түүний нэрийг хэлснийхээ дараа аманд минь инээмсэглэл тодорсныг сая л анзаарлаа.

Жонгүгыг бодох болгонд ингэдэг.Зүрх минь цаанаасаа хүчтэй цохилж сүүлд нь л хүний эрд шүлсээ гоожуулж байгаагаа ухаардаг.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now