{#3}

123 23 1
                                    

Хэтэрхий бүгчим халуун байсан тул Хёнвон хөнжлөө сөхөх гээд хальт сэрсэн боловч дээр нь хөнжил бус хүн байх нь тэр.

Хёнвон - Хэн бэ?

Энэ асуулт мэдээж юм шиг санагддаг хэрнээ байнга асуух хэрэгтэй зүйл болоод тогтчихсон. Зөвхөн энэ гэрт. Бас хэзээ ч IM өөрийнх нь дээр ингэж хэвтэхгүй гэдгийг маш сайн мэднэ.

"Таалдаа хонгор минь. Би хэн бээ?"

Хёнвон - Танихгүй юм байна. Танилцацгаая.

Юу ч болоогүй мэт дээр нь хэвтэх төстэй царай руу харан ийн өгүүлэх нь хэзээ ч гарч ирж байгаагүй дүр гэлтэй.

"Сана гэдэг юм хайрт минь. Би ч царайлаг ах нарт дуртай шүү"

Яг л өгөөшөө харсан араатан шиг ийн хэлэх нь Хёнвонд харин эгдүүтэй санагдана. Хёнвоноос сул дорой түүний төрх. Цаанаас нь байж суух газаргүй болгох аж.

Хёнвон - Өхөөрдөм юмаа Сана

Эмэгтэй юм болохоороо хэлсэн үгэнд нь амархан иччихдэг бололтой хоёр хацар нь улайгаад ирэв.

Хёнвон - Одоо бүүр ч сэтгэл татам байна. Гэхдээ нэг зүйлийг асуумаар байна.

Сана - Юу юм?

Хёнвон - Чи яаж үүсчихсэн юм?

Сана - Мэдэхгүй. Хайрлуулах гэж л байх.

Юу ч болоогүй юм шиг ингэж хэлснийхээ дараа толгойгоо барин унаад өгөв.

Хёнвон - Одоо бас хэн бээ?

Сүүлийн үед хурдан хурдан солигдох нь яагаад ч юм Хёнвонд залхмаар санагдана. Гэсэн ч бас сонирхолтой шүү дээ.

IM - Ахх Данеэл ихэр болчихжээ.

Хёнвон - Эгдүүтэй юм байна лээ. Яг л эсрэг туйл шиг нь.

IM - Тиймээ эгдүүтэй. Дүр нь юм чинь. Чи ч болзох охинтой болчихлоо доо.

Хёнвон - Миний сэтгэлийг нь булааж авч чадаагүй ганц төрх чи юм даа.

IM - Шуналтай юмаа. Ханаж цадах гэж байна уу чамд?

Хёнвон - Та нараас болоод л ийм байна. Бусад зүйлс ийм сонирхолтой байсан бол юу гэж та нартай зууралдах вэ дээ.

IM - Илэн далангүй хэрнээ шуналтай юм даа. Тийм дээ хүн л хойно адилхан байлгүй.

Хёнвон - Зөвхөн та нарт л.

IM - Ойлголоо. Өлсөж байна уу? Хоол хийгээд өгөх үү?

Хёнвон - Хэрэггүй дээ захиалчих. Чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна.

IM - Надад захиалгын хоол идэх хүсэл алга. Нөгөө хэд хоол хийж чаддаггүй болохоор байнга иддэг гэдгийг чи мэднэ шүү дээ.

Аяархан хэрнээ аргадангуй. Энэ л IM ийг илтгэдэг зан чанар байх.

Хёнвон - Тэгвэл би ядаж нуруунаас чинь тэврээд байж байя тэгэх үү?

IM - Тэгдээ. Угаасаа үгэнд орохгүй гэдгийг чинь мэдэж байна.

Хоол хийх бус Хёнвон л хошуугаа унжуулан "хурдан хэвтэцгээе лдээ" гэх хэдэн үгийг байнга шахуу хэлж өөдөөс нь IM ийн "одоохон дууслаа жоохон л хүлээчих" гэх аргадангуй үгс дуулдана.

Хёнвон - Амттай байна. Хаана хоол хийж сурсан юм?

IM - Сэрэх тоолонд ходоод өвддөг байсан болохоор хийж сурсан юм. Тэд нар хэзээ ч биеэ боддоггүй.

Хёнвон - Би одоо байгаа юм чинь аргалнаа. Хажуудаа удаан байлгамаар байна.

IM - Хоол ч хийж чаддаггүй байж.

Хёнвон - Сурахад л болно шдээ. Заагаад өг. Ядаж ганц хоёрыг. Тэд нарыг сэрэх тоолонд хийж өгч байя.

IM - Данеэл, Сана хоёр идэх байх. Гэхдээ Чангкюн. Тэр идэхгүй л болов уу?

Хёнвон - Хүлж байгаад ч болов идүүлнэ дээ муу бацааныг. Бас нэг зүйл байна. Хоёулаа гарч Санад хувцас, үс, будаг гэх мэт зүйлс авах хэрэгтэй байх аа. Гэхдээ миний залхуу хүрээд байна. Тэгсэн ч гэсэн чамайг ганцааранг чинь явуулмааргүй байна. Би санана шдээ.

IM - Тэгье дээ. Эмэгтэй хүүхэд болохоор хэцүү байна байх. Дагуулж явахад чинь бас хэцүү л санагдана.

Хёнвон - Надад бол зүгээр ч. Охин хүүхэд гэдэг утгаар нь л хэлж байна даг.

IM - Ойлгосон болохоор гарцгаая

______________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now