{#4}

111 23 1
                                    

Их дэлгүүрт байгаа бүх хүмүүс тэр хоёр луу хачин харах аж. Мэдээж биз. Өндөр гозон нэг залуу эмэгтэй хувцасны тасагт өөрөөс нь намхан залууд "үүнийг өмсөөд үз" гээд баахан хувцас өгнө. Бүүр болоогүй дотуур хувцас сонгож өгч байгаа харагдана. Хааяа нэг "Энэ одооны залуус ч бүүр ичихээ байжээ" гэх хөгшин хүмүүсийн яриа дуулдана.

Гэвч тэр хоёрт хамаа байсангүй. Тэд Санад л таалагдах хувцас хайж байгаа учир сэтгэлээсээ хандаж байгаа нь энэ.
Байн байн худалдагч бүсгүйг дуудан одооны эмэгтэйчүүдийн трендийг асууж, эмэгтэй загварын сэтгүүл гөлрөх нь хэлээд өгөх биз.

IM - Санад таалагдах болов уу? Чи юу гэж бодож байна.

Хёнвон - Та гээч

гээд толгой руу нь сэтгүүлээрээ цохих аядаад

Хёнвон - Би ч бас сайн мэдэхгүй л байна. Энд байгаа худалдагч нар туслахгүй юм. Аль болох зарагддаггүй зүйлээ шахаад болохоо байлаа

гэсээр санаа алдан хүлээлгийн сандалдаа улам л шигдэх нь тэр.

Тэр хоёр бараг л дэлгүүр нүүлгэх шахаад гэртээ орж ирэв. Мэдээж аль нэг нь Санад таалагдаж л таараа. Зүгээр л тэр хоёр хэтэрхий санаа зовоод байгаа хэрэг.

IM - Өлсөж байна уу?

Хёнвон - Өлсөж байгаа ч унтмаар байнаа. Дээшээ гаргаад өгөхгүй биз. Биеэ энэ буйдангаас хөдөлгөж чадахгүй нь бололтой.

Эгээтэй л 80 настай өвгөн шиг сөөнгө маягийн хоолойгоор үг бүрээ зөөж хэлэх нь хэр их ядарсныг нь харуулах биз.

Сүүлийн үед Хёнвон тураад ч тэр үү? Эсвэл Данеэл дасгал хийгээд байгаагаас болсон уу? IM д Хёнвон яг л цаас шиг мэдрэгдэх болов.

Хурдхан шиг Хёнвоныг оронд нь оруулчихаад хоол хийх гээд буух явцдаа IM биш Чангкюн болчихов.
Ойрын үед энэ үйл явц хурдтай явагдаад байгаа нь бүгдэнд л ядаргаатай санагдаж байгааг нуух хэрэггүй биз.

Чангкюн - Буруу үед гараад ирлээ. Өлсөж байна.

гэсээр хоол хүргэлт дуудахаар утсаа авав.

Чангкюн - Нэгэнт гарч ирсэн юм чинь зохицуулах зүйл байвал зохицуулахаас даа.

Хэдэн цаг ч ажил хийсэн юм бүү мэд гэнэт л хоёр давхраас "Аая ээм туслаарай" гэх сөөнгө хоолой гарах шиг болов.

Чангкюн - IM алгаа.

Хёнвон - Өө Чангкюн аа хэзээ гарч ирсэн юм?

Чангкюн - Одоо бүүр бүгдийг нь ялгадаг болчихжээ.

Хёнвон - Ялгадаггүй юм. Мэдрэмжээрээ бас та нарын ярианы хэв маяг ондоо.

Чангкюн - Тэгвэл ч яамай даа. Туслаарай гэж яах гэж дуудаад байсан юм?

Хёнвон - Өлсөөд байгаа хэрнээ босож дийлэхгүйнээ. Доошоо буулгаад өгөөч.

Чангкюн - Тийм ч юм байхгүй байхаа хөө. Чамайг ч тэгж жаргаахгүй ээ.

Хёнвон - Тэгвэл ядаж нөгөө хоёрыг дуудаад өгөөч

Чангкюн - Амар юм ярих юмаа.

Хёнвон - Өлсөөд байна шдээ

Чангкюн - Ойлголоо доо. Чихэнд чийртэй юм.

Хёнвоныг тэвэрч буулгаж байгаад яг буйданд ээр тавих мөчид газарт унагачихав.

Хёнвон - Ёоо өвдөж байна тэнэгээ

"Хэн нь тэнэг болдоо. Би юу? Чи юу? " 

____________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now