{#16}

84 17 8
                                    

Хайж байсан асуултын хариулт минь чи байж

Сана - Убба сэрэлдээ би тантай хамт хоол идэх гээд хүлээсээр өлсөж үхлээ.

Хёнвон - Өө Сана хэзээ гарч ирсэн юм бэ?

Сана - Хэдэн цагийн өмнө. Одоо харин босолдоо би өлсөөд байна. Ганцаараа хооллохыг хүсэхгүй байна. Ядаж байхад тэр дотор хүртэл ганцаараа байж байгаад гарч ирж байхад чинь

Хёнвон - ЮУ?

Сана - Яагаад гэнэт орилоод байгаан бэ?

Хёнвон - Чи сая ганцаараа гэсэн. Чангкюн яасан юм?

Сана - IM таньд хэлээгүй хэрэг үү? Чангкюн байхгүй болчихсон

гэсээр буруу зүйл хийсэн охин шиг доошоо харчихаад гараа оролдон аяархан хэлэв.

Хёнвон - Зүгээр дээ. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно гэж найдаж байна

Сана - Аль нэг нь үлдэхээс нааш юу ч хэвэндээ орохгүй убба. Та хэтэрхий өөдрөг үзэлтэй байгаагаа ойлгохгүй байна уу?  IM үхэж ч мэднэ.

Хёнвон - Болоогүй зүйлийг ярихаа больцгооё! Босож юм идэцгээе

Хёнвоныг босоход бараг л оройн хоооны цаг болчихсон байсан юм.

Хёнвон - Хаана ингэж хоол хийж сурдаг байнаа

Сана - Муу ч үгүй эмэгтэй хүн юм шүү!!

Хёнвон - Хха эгдүүтэй гэдэг нь

гэсээр үсийн сэгсийлгэсээр буцан хоолоо идэх аж.

Сана - Убба юу хиймээр байна?

Хёнвон - Би үнэхээр их ядарч байна

Сана - Өөөөөөөөөөөө

Хёнвон - Хха одоо яаж ч чадахгүй юм даа тэ. Гэхдээ Сана чи бид хоёрын авсан бүх хувцасыг өмсөж үзсэн үү?

Сана - Ммхн тэгсэн ч дотуур хувцас надад сонгосон гэж бодохоор ичмээр юмаа

Хёнвон - Чи IM ийг ичин байж өмсөж үзсэнийг нь харсан бол хамгийн эгдүүтэй үзэгдэл байсан

Сана - Тэгвэл би ямар гэж? Өхөөрдөм хөөрхөн тачаангүй аль нь юм?

Хёнвон - Чи бол хүүхэд Сана. Хүүхдэд байдаг бүх хөөрхөн зан чам дээр л харагддаг

гэсээр буйдан дээр өөрт нь наалдах Санагийн мөрөөр тэвэрсээр духыг нь үнэрлэх аж.

Тухтай дулаахан орчинд уусацгаасан хоёр хамтдаа зүүдний ертөнц рүүгээ явахаас өмнө Сана нэг зүйл хэлсэн ч Хёнвоны нойр дийлэн юу ч сонсож чадсангүй.

Хёнвоныг сэрэхэд өөдөөс нь хараад сууж байсан төрх хэнийх гэдгийг олох гэж удсан Хёнвон бүрэн сэргэж байж л Им гараад ирчихсэн гэдгийг ойлгов.

Им - Үнэхээр их унтах юмаа. Гарч ирснээсээ хойш сэрэхийг чинь хүлээлээ.

Хёнвон - Бас л чи юу? Гарч ирэхгүй байж болдоггүй юмуу?

Им - Битгий ийм хатуу байлдаа. Жинхэнэ надтай уулзаж байж

Хёнвон - Ярих ч хүсэл алга

Им - Цаашид надтай хамт амьдармаар л байвал томоотой бай

Хёнвон - Хэрвээ бүгд алга болвол чи хог болно. Мөнгө ч үгүй. Энэ байшин ч чинийх биш минийх

гэсээр Чангкюн өөрт нь энэ байшанг нэр дээр нь болгож өгснийг санав.

Хёнвон - Хэрвээ бүгд үхвэл чи энд байх эрхгүй болно

Им - Хайртай биздээ энэ царайнд

гээд эрүүндээ гараа шүргүүлэн хэлэх нь зэвүүн харагдах ч Хёнвонд царай огт хамаа байгаагүй юм.

Хёнвон - Царайнд нь биш IM д. Хэрвээ IM үхчихвэл энэ царайг харахыг ч хүсэхгүй

гэсээр шатаар хөлөө зөөсөөр ор луугаа явав.

Им гарч ирээд 7 хоносон ч нөгөө хоёр огт гарч ирэхгүй байв. Энэ нь муу юу? Сайн уу? Гэдгийг ялгахгүй байх Хёнвон өөрийгөө дахиад жоохон л хүлээчихье гэж тайвшруулдаг болов.

Хёнвон - Битгий захиалгын хоол их идээд бай!!  Чиний бие чинь биш!

Им - Мэдээж миний бие. Ээж хүн шиг битгий аашлаад бай ядаргаатай юм

Хоолны асуудлаас болж Им тэй ихээхэн хэрүүл хийдэг болсноо мэдсэн Хёнвон хоол хийж чаддаггүй дээ гутрах шиг.

Бас сүүлийн үед Сана хамгийн сүүлд юу гэж хэлсэн нь дутчихсан эвлүүлдэг тоглоом шиг байх аж.
Хёнвон зөвхөн эрүүг нь илэнгээ Сана ихээхэн урт зүйл хэлснийг нь л мэднэ. Гэтэл үгнүүд нь энэ тэндээсээ сонсогдох нь түүний уурийг улам л барна.

***
Сана - Убба би хайртай хүнийг чинь аварч өгье! Хэцүү байх ч энэ их хүртсэн хайраа буцаан өгмөөр байна. Та ч гэсэн юу ч болсон тэсдэг юм шүү!  IM бол надад ч танд ч байгаа цор ганц түших зүйл. Тэр байхгүй бол хоёулаа бие биенээ түшиж чадахгүйд хүрэх байх.
Хайртай шүү убба! Намайг ч гэсэн хааяа ч болов дурсаж байгаарай!

Хэлж биш хийсч ирэх үхэл. Үхлийн бурхан хажууд чинь зогсож байхад хаашаа ингэж тэмүүлнэ вэ?

_____________________________________

Шинэ үе/Энхжин - Би загвар өмсөгч Бэлли байнаа

Энхжин - Би ингээд Тифф чамтай эхнэр нөхөр болно шдээ. Би аягүү цензур өндөртэй хүн байхгүй юу
Тэгээд ажлаасаа оройтож ирээд айгаад гэр лүүгээ орж чадахгүй байвал та тосч чадах уу?

Тифф - Чадна2 тхх чадийшдээ. Ханагар цээжгүй ч гэсэн булай залуучуудтай нь халз үз нь мань чинь 😂

Унтахдаа хошин шог үзчихсэн чинь зүүдэлж нтр. Би одоо яаж ч хамгаалах гээд байгаан хха өөрөө 160тай тэгсэнээ өөрөөсөө өндөр эр хүн хамгаалах гээд зүгээр😂
Зүүдэндээ хүн хамгаалчих гээд алж байна шдээ энэ Тифф😎

Psyche{#Edited}Where stories live. Discover now